Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ И-БАРИМТ СИСТЕМ АШИГЛАН ТӨЛДӨГ БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/10/16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, иргэдэд учруулдаг төрийн хүнд суртал чирэгдлийг бууруулах нэг алхам боллоо.

Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон.Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна. Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк "Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан. Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг. Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж байгаа юм. Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой. Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20