​АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА ''ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2019'' эвент ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВ СУМАНД 11-р сарын 1-3 нд БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах Талын Түмэн Адуу эвент Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэж тодорхойлогдсон Хэнтий аймагт 11-р сарын 1-3нд зохион байгуулагдах гэж байна. БОАЖЯам, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуу эвентэд Улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус 2,000 адуун сүрэгтэйгээ оролцоно. Энэ жилийн хувьд Монгол улсын аймаг бүрийг шилдэг гэж тооцогдох 20 гаруй адуучдын дунд Шургуу 2019 тэмцээн нь 10 орчим сая төгрөгийн шагналын сантайгаар нээлттэй зарлагдаж Шилдэг уургачаа шалгаруулах ба Хэнтий аймгийн хурдны удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах "Хэнтий аймгийн Шилмэл Гүү" уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нартаа зориулан зохион байгуулахаар анх удаа хөтөлбөртөө шинээр тусгаснаар энэ жилийн онцлогууд тодорч байна. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 50 гаруй адуучид арга хэмжээнд хуваагдан оролцох нь бас нэгэн онцлог болж байна. Арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20