НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТѲРѲѲД УДААГҮЙ НЯРАЙД ЭМГЭГ ГАЖГИЙГ НЬ ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Налайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна.

Уйлж ч чадахгүй шахам бяцхан хүүхдийг оношилж, нойрсуулах ажилбарын дараа мэс засал хийнэ гэдэг хамгийн хэцүү. Харин мэс заслын болон нярайн мэргэшсэн эмч, чадварлаг сувилагч, хичээнгүй асрагч нарын ачаар бяцхан хүүхдийн биеийн байдал ѳдрѳѳс ѳдѳрт сайжирч байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн тѳв, 2018 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг байгуулсан бѳгѳѳд энэ хугацаанд 2600 гаруй ажилбар хийгджээ. Тэгвэл ирэх 2020 оноос Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийг байгуулахаар тѳлѳвлѳн ажиллаж байна.

Тус ажлыг бусад дүүргийн эмнэлэгт ч мѳн шат дараатайгаар зохион байгуулах юм. Ингэснээр зөвхөн ЭХЭМҮТ-д хийгддэг тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл буурах тѳдийгүй иргэд ѳѳрт хамгийн ойр байрлах харьяа дүүргийн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20