ЛХҮМБИЙН ХЭРЭГ

О.Шүрэнцэцэг
2019/10/18

ЗӨВЛӨЛТИЙН ОРОЛЦОО НӨЛӨӨГӨӨР ДОТООДЫГ ХАМГААЛАХ ГАЗРААС БИЙ БОЛГОСОН ЗОХИОМОЛ ХЭРЭГ

"Лхүмбийн хэрэг"-т нийт 317 хүнийг холбогдуулан баривчилснаас 53 хүнийг буудан алж, 136 хүнийг 3-10 жилээр хорих, 126 хүнийг ЗХУ-д цөлөх ялаар шийтгэснээс гадна тус хэрэгт нэр холбогдогсдын тоо 1500-д хүрчээ. Эл хэрэгт холбогдогсдийн бүрэлдэхүүнийг ажиглахад, нэгдүгээрт, Үндэстнээ түшин ирсэн буриад зон олонх, хоёрдугаарт, Зүүнтний үед нам, төрийн удирдлагад өндөр алба хашиж байсан З.Шижээ, Ө.Бадрах, Лааган, Дэндэв, Гонжоон, Баттөмөр нар, гуравдугаарт, Дотоодын хамгаалахын ажилтны өширхөх сэтгэлээр баривчлагдсан иргэд гэж ангилагдана. Тус хэрэгт холбогдон ЗХУ-ын ДХАК-ын газарт бүртгэлтэй байсан, БХК(б)Н-ын Монгол оронд хэрэгжүүлсэн үйл хэргийн амьд гэрч нарыг устгах дараагийн опперацийн золиос болох иргэд өртжээ.

Ж.Лхүмбийн хэргийн хэлмэгдүүлэлтийн гол уршиг нь:

1.Монгол орны нийгэм - улс төрийн амьдралд идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эх оронч, тууштай тэмцэгч олон арван үндэсний үзэлтэн нарыг устгах, дуулгавартай бууны хараан дор амьдрах орчинг буй болгож, үл итгэх, дайсагнасан хандлагыг бий болгосон,

2.Үндэсээ гэсэн бодолтой хөрш зэргэлдээ оронд амьдарч буй элэг нэгтэн бүрээ хялайн харах уур амьсгалыг төрүүлсэн,

3.Ангич үзэл, нийгмийн давхаргын үзэл бодлыг хүчээр суулган, аллага хядлагын үндсийг улам гүнзгийрүүлсэн,

4.Хилсээр гүтгэн хэлмэгдүүлэх эх суурийг чангатгаж, их хэлмэгдүүлэлтийг явуулах замыг засахад нөлөөлсөн,

5.Их гүрний дарангуйлал, хүчээр тулган зөвшөөрүүлэх үзлийг баталгаажуулахад чиглэгдсэн билээ.

Ж.Лхүмбийн хэрэг хилс болох нь тогтоогдсон учир түүнийг БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор цагаатган, нэр төрийг нь сэргээсэн юм. (Д.Эрдэнэбат)

Жамбын Лхүмбэ(1902-1934). 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш хэргээ хүлээгээгүй тамлагдан зовж байхдаа өгсөн түүний мэдүүлэг. "Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэ мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ ? Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм ". Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын архив. ХН-464 8-р хавтас


Нийтлэлч: Янзагы @yanzagad



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20