​ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН СОНГОГДЛОО

О.Шүрэнцэцэг
2019/10/21

Боливид Ерөнхийлөгчийн сонгууль ноцтой зөрчилгүй хэвийн болж өнгөрсөн тухай тус улсын Сонгуулийн дээд шүүхийн тэргүүн Мария Эухений Чоке мэдээлсэн байна. Сонгуулийн дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес дахин сонгогджээ. Эва Моралес нь 2003-2005 онд Ерөнхийлөгч байсан Карлос Месатай өрсөлдөөд ялжээ.

Ингэснээр Эво Моралес дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа юм. Өдгөө 59 настай Эво Моралесыг ийм олон удаа төрийн тэргүүнээр сонгогдох болсон шалтгааныг улс орондоо эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдал авчирсан явдал гэж "ВВС" агентлаг тодорхойлсон байна. Түүнийг 2006 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Болив улсад таван жилийн дотор 5 Ерөнхийлөгч сонгогдож, эрх баригчдын авлигаас үүдсэн улс төрийн тогтворгүй байдал хэрээс хэтрээд байжээ.

Моралес 14 жилийн өмнө анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо нийгмийн хамгийн ядуу, дорд үзэгдсэн давхаргад дэмжлэг амалж гарч ирсэн, түүнээ ч биелүүлж Боливийн уугуул иргэдэд илүү эрх олгох зүйлийг Үндсэн хуулийндаа суулгаж чадан хүн. Моралесыг төр барих үеийн Боливийн эдийн засгийн хөгжлийг түүхий эд, түүний дотор шатдаг хийн дэлхийн зах зээл дээрх өндөр үнээр тайлбарладаг. Моралесыг төрийн тэргүүн болоход үед Боливид хоногт 2 доллар хүрэхгүй мөнгөөр гол зогоодог хүмүүс хүн амын бараг 20 хувь байсан бол одоогийн байдлаар 6 хувь болж буурсан гэж Дэлхийн банк үзсэн байна.

Боливийн ядуурлын түвшин 2005 онд 38 хувь байгаад 2019 онд 15 хувь болж буурсан бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1000 доллароос 3600 доллар болж өсжээ. Ийм амжилт гаргахын тулд Моралес нь Ерөнхийлөгч болсон даруйдаа газрын тос ба шатдаг хийн салбарын компаниудыг улс мэдэлд хураан авсан. Улмаар байгалийн баялгийн экспортоос орж ирж байгаа орлогыг дахин хуваарилж ядууст тусламжийн мөнгө тараахтай зэрэгцэн, хүнд үед ашиглах эрсдэлийн сан байгуулан хөрөнгө нөөцөлж эхэлжээ. Үр дүнд нь жирийн иргэдийн амьдралын түвшин өсөж, эдийн засаг нь жилийн 4 хувийн тогтвортой өсөлттэй явсаар өдийг хүрсэн.

Гэвч яваандаа шатдаг хийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурах, шатдаг хийн шинэ орд газар нээгээгүй, Моралесын хамтран зүтгэгчдийг авлигын хэрэгт сэжиглэж эхэлсэн гээд нүүрлэж болзошгүй хямралын шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн тухай шинжээчид анхааруулах болсон. Одоогийн байдлаар Болив улсын төсвийн алдагдал нь ДНБ-ий 8 хувьтай тэнцэж байгаа нь Венесуэл ба Суринамын дараа орох таагүй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн түүхий эдийн үнэ хямд байгаа тул Моралес өр тавьж их хэмжээний зээл авахаас гадна хэдэн жилийн турш хуримтлуулсан эрсдэлийн сангийн мөнгөө үрэхээс өөр аргагүй байдалд орсон. Боливийн газрын тос ба шатдаг хийн гол худалдан авагч болох Бразил ба Аргентин нь ойрын жилүүдэд газрын тос ба шатдаг хий олборлох салбараа эрчимтэй хөгжүүлэх тул Боливоос худалдан авах нь багасна гэсэн болгоомжлол явж байгаа.

Иймд олон жилийн турш Боливид амжилттай ажиллаж ирсэн Моралесын эдийн засгийн загвар нь эдийн засгийн шинэ нөхцөл байдалд явцгүй болсон, өөрчлөгдөх цаг ирээд байгааг шинжээчид анхааруулж байна. Энэ бүх асуудлыг хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20