Өнгөрсөн долоо хоногт Хятадын цагдаагийнхан зах дээр дагалдах бичиг баримтгүй 2000 тонн үхрийн мах буулгаж байх үеэр нь таарч хураан авсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Энэ хэргийг мөрдөн байцаах явцад дөрвөн этгээд жил гаруй туршид Бразил, Аргентинаас холбогдох зөвшөөрөлгүйгээр үхрийн мах авч, контрабандаар хил давуулан борлуулдаг байсныг тогтоосон байна. Гэмт этгээдүүд нийт 100 сая юанийн эргэлтийн хөрөнгөтэй байсныг одоогоор тогтоогоод байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна