УВС, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН 12 СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЖ БҮРЭН ЗАСВАРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн "Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Тус төслийн үр дүнг өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны "Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төслийн хүрээнд:

  1. Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах,
  2. Дотуур байранд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх,
  3. Дотуур байрны сургалт, хүмүүжил, хүнсний хангамжийн чанар, стандартыг боловсронгуй болгох,
  4. Салбарын төсөв санхүүгийн орчныг боловсронгуй болгох,
  5. Хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.

Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, тус аймгуудын 20 ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхэд хөгжлийн төвийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хөгжим тоглоом, хяналтын камерын иж бүрдлийг нийлүүлсэн байна.


Мөн дотуур байрны багш, жижүүр, тогооч, эмч, нягтлан бодогч, захирал, удирдлагуудыг чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлээд байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 9 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 12 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 14 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 18 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04