Улаанбаатар смарт карт компаниас U-Money картын талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас U-Money.mn вэбсайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ сайтад хэрэглэгчид өөрсдийн ашиглаж буй картын 16 оронтой тоогоор холбогдож, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Мөн энэ сайтаас нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг авч болно. Үүнээс гадна хот хоорондын тээврийн чиглэл болон нислэгийн цагийн хуваарийг авах бололцоотой аж. U-Money.mn вэбсайтын апплейкшн ирэх 11 дүгээр сард гарах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна