ЦЕГ: Нийслэлрүү түүхий нүүрс нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоолоо

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Монгол Улсын Засгийн газраас утаатай тэмцэж, 2018 онд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан байна.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотыг тойрсон 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүсрүү буюу Улаанбаатар хотруу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоож ажиллаа.

Хориглосон бүсэд түүхий нүүрсээр хийх бизнес эрчимжиж, зах зээлд худалдан борлуулж байгаа "Таван толгой" ХХК-ны шахмал түлшний уутанд түүхий нүүрс жижиглэнгээр савлаж борлуулах, стандартын шаардлага хангаагүй шахмал түлш болон сайжруулсан түлшнээс бага үнэтэй түүхий нүүрс худалдаалах, түүхий нүүрсийг суудлын болон ачааны автомашинд нууж хулгайн буюу баталгаат бус замаар агаарын чанарыг сайжруулах бүсрүү нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илэрсээр байна.

Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20