​ОРОС-АФРИКИЙН АНХНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН АНХНЫ ТОХИРООНУУД

О.Шүрэнцэцэг
2019/10/25

Оросын Сочи хотноо Африк тивийн бүх орнууд ба ОХУ-ын хооронд улс төр эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Энэ уулзалтын дүнгээр Оросын тал нь Африкийн орнуудтай дараах тохиролцоонд хүрчээ. Үүнд:

Байлдааны техник, зэвсгийн хамтын ажиллагаа

-ОХУ нь Уганд, Руанд, Мозамбик, Ангол гээд Африкийн 20 улсад 4 тэрбум долларын зэвсэглэл нийлүүлэхээр болов.

-ОХУ нь Нигер улсад Ми-35 цохилтын нисдэг тэрэг 12 ширхгийг нийлүүлэх гэрээ байгуулав.

-Төв Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Фостен Арканж Туадера нь ОХУ-ыг тус улсын цэргийн мэргэжилтнүүдийг бэлдэж, зэвсэг техникээр дэмжсэн хэвээр байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

-Намиб улсын Ерөнхийлөгч нь Путинтэй уулзах үеэр арми нь Оросын цэргийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэв.

Худалдаа

-ОХУ нь Африк тивийн орнуудын нийт 20 тэрбум өрийг тэглэж, оронд нь худалдааны ашигтай гэрээ байгуулав.

-Африк тивийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас олгодог гаалийн хөнгөлөлтийг Египет дэх Оросын аж үйлдвэрлэлийн бүст үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд үзүүлж байхаар болов.

Цөмийн эрчим хүч ба эрчим хүчний салбар

-ОХУ нь Этиоп улстай цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглахад хамтран ажиллах гэрээ байгуулав.

-ОХУ нь Төв Африкийн бүгд найрамдах улсад шинэ цахилгаан станцууд барихад бэлэн гэдгийг ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак мэдэгдэв.

-Угандын Ерөнхийлөгч Йовери Мусевени нь Оростой цөмийн эрчим хүч ба шатдаг хийн салбарт хамтран ажиллах хэлэлцээ хийж байгаа тухай мэдэгдэв.

Байгалийн баялаг

-"Росгеология" компани нь Өмнөд Суданы Эрдэс баялгийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Руанд улсын Уулын олборлох аж үйлдвэрлэл ба нүүрсустөрөгчийн түүхий эдийн зөвлөлтэй техникийн чиглэлээр хамтын ажиллагаа явуулах үндсэн нөхцөлийн талаар тохиролцоонд хүрчээ.

-"Лукойл" компани Экваторын Гвиней улсын нутаг дээр нүүрсустөрөгчийн хайгуулын төсөл хэрэгжүүлэхэд оролцох харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хөрөнгө оруулалт

- "Уралкалий" нь Зимбабве улсын хөдөө аж ахуй ба ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулалт хийхээр тохиролцов. .

- "РЖД" нь Египет улсад төмөр зам байгуулах гэрээг "Египетийн үндэсний төмөр зам" компанитай байгуулав.

-Мароккогийн Эрчим хүчний сайд Азиз Раббах нь Африкийн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой Оросын компаниудад логистикийн төвийн үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн гэж мэдэгдэв.

-Путин нь Оросын хөрөнгө оруулагчдыг Судан улсын уул уурхайн салбар, түүний дотор алт олборлох салбарт хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгааг мэдэгдэв.

Эрүүл мэнд

-ОХУ нь эбола тахлын эсрэг өөрийн боловсруулсан шинэ төрлийн вакциныг нийлүүлэх боломжтой талаар Эрүүл мэндийн сайд В.Скворцова нь мэдэгдсэн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Их Британийн голдуу сонин хэвлэл, сайтууд Оросууд Африк тивийг эзлэхээр санаархаж байна, яаралтай арга хэмжээ авцгаая гэсэн уриа бүхий нийтлэл олныг гаргаад байсан ийм том хэмжээний уулзалт болохыг анхааруулаад байжээ.

Сочид болсон чуулга уулзалтад Африкийн 40 орны төрийн тэргүүнүүд, 120 гаруй сайд нар оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20