​БНХАУ НЬ АМЕРИКТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРВЭЛ 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХОД БЭЛЭН

О.Шүрэнцэцэг
2019/10/25

Хятад нь Америктай худалдааны хэсэгчилсэн тохиролцоод хүрч чадвал эхний жилдээ л 20 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлоход бэлэн гэдгийг "Bloomberg" эх сурвалжуудаа иш татан мэдэгджээ. Ингээд зогсохгүй цаашдаа хэлэлцээний үе шат тутамд Америкаас авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ингэвэл тохиролцоонд хүрсний хоёр дахь жилээс 40-50 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлоход бэлэн аж. Энэ долоо хоногт Хятад нь Америкаас 10 сая тонн буурцаг худалдан аваад байгаа. Хэлэлцээний хоёр дахь шат аравдугаар сарын 25-нд эхэлнэ. Трамп аравдугаар сарын дундуур Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татварыг төлөвлөж байснаараа өсгөхгүй байхаар шийдсэн. Гэхдээ АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нь арванхоёрдугаар сард нэмэхээр төлөвлөсөн татварын талаарх шийдвэрийг Трамп гаргаагүй байгаа гэж мэдэгдсэн. Хятадтай хийсэн худалдааны хэсэгчилсэн тохиролцоог Трамп "амжилттай" гэсэн бол Хятадын улсын мэдлийн хэвлэлүүд "мэдэгдэхүйц ахиц гарсан" гэж тодорхойлсон. Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулсан Хятадын татвар нь хятад компаниудын импортыг дэндүү үнэтэй болгосон. Иймд Бээжин нь 50 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Америкаас худалдан авах явцыг хямдруулахын тулд эдгээр татвараа халах ёстой. Гэвч Хятад нь Америкийг хятад бараан ногдуулсан татвараа цуцалсан тохиолдолд л өөрийн татвараа хасна гэдгээ мэдэгдээд байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20