ТУРИЗМ ЭКСПО ЖАПАН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/25

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д Монгол Улс жилд хүлээж авах гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжих"-ээр тусгагдсан билээБайгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд аялал жуулчлалын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын аялал жуулчлал хөгжүүлсэн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Япон Улсын Осака хотноо болж буй олон улсын аялал жуулчлалын "Туризм экспо Жапан" үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн Япон улсын гадагшаа зорчих аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг хамруулсан Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах семинар зохион байгууллаа.

Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. Тухайлбал, энэ удаагийн үзэсгэлэнтэй холбоотойгоор дэлхийн 18 улсын аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар уулзалт болж аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх талаар улс орнуудын сайд нар байр сууриа илэрхийлэн хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 9 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07