​ГАЛЫН ӨРӨӨНИЙ ХАНАНД ОЛОН ЖИЛ БОЛСОН ЗУРГАА 24 САЯ ЕВРОГООР ЗАРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Францын хойд нутаг дахь Компень хотод амьдардаг эмгэний гал тогооны өрөөний хананд өлгөөтэй олон жил болсон зургийг дуудлага худалдаагаар оруулж 24 сая еврогоор зарсан тухай "Associated Press" агентлаг мэдээл байна. Италийн уран зургийг сэргэн мандалтыг эхлүүлэгчдийн нэг гэгддэг XV зуунд амьдарч байсан Чимабуэ гэдэг алдартны зургийг эмээгийн галын өрөөний хананд өлгөөтэй байхад нь урлагийн бүтээлийн дуудлага худалдаа зохион байгуулдаг хүн энэ оны зургаадугаар сард санамсаргүй таарснаар энэ үйл явдал эхэлжээ. Урлагийн бүтээл үнэлэгчид 24х20 см хэмжээтэй энэхүү бүтээлийг анхандаа 6 сая еврогийн үнэ хүрнэ гэж тооцож байсан ч дуудлага худалдаа эхлэхэд Францын Шантийи хотын нэрээ нууцалсан хүн 24 сая еврогоор авсан аж. Ингэснээр Чимабуэгийн бүтээл нь 1500 оноос өмнө туурвигдсан уран зургуудын дунд хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээлээр тодорсон байна. Чимабуэ нь Италийн алдарт зурааж Жоттод багшилж байсан хүн бөгөөд Дундад зуунд түгээмэл байсан Визант маягийн арга барилыг халж, хожим өрнө дахины уран зурагт түгээмэл болсон алслал, үйл хөдлөл, элементүүдийг хамгийн анх бүтээлдээ нэвтрүүлсэн хүмүүсийн нэг байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20