​ДОЛОО ХҮҮХДИЙН ЭЦЭГ СУГАЛААГААР 80 САЯ ДОЛЛАР ХОЖЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Америкийн Мичиган мужид оршин суудаг Филипп Чиппева гэгч 54 настай эр "Michigan Powerball" сугалаагаар 80 сая доллар хожсон тухай "Fox News" мэдээлж байна. Филип нь "Powerball" сугалааны хожлын сангийн хэмжээ нэмэгдэх болгонд сугалааны тасалбар худалдан авдаг байж. Есдүгээр сарын 21-нд сугалааны хожлын сан өссөн тухай олж мэдсэн Филипп дэлгүүрээс хүнс цуглуулахдаа сугалааны тасалбар авсан байж. Гэхдээ сугалгааг машиндаа орхиод ор тас мартсан байтал охин нь утсаар ярьж, түүний амьдардаг газраас супер шагналын хожсон тухай хэлэхэд тасалбартай гэдгээ санасан байна. Ингээд тасалбараа гарган тулгаж үзээд 80 сая доллар хожсоноо мэдээд маш ихээр сэтгэл нь хөдөлсөн аж. Тэрээр хожлын мөнгөнөөс холбогдох татвар суутгалаа төлсний дараа 42 сая долларыг гар дээрээ авна. Филип Чиппева нь 7 хүүхэдтэй, 21 ачтай юм байна. Тэрээр хожлынхоо мөнгөөр өөртөө болон хүүхдүүддээ машин, байшин худалдан авах төлөвлөгөөтэй гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ. Гэхдээ их мөнгө хожлоо гээд амьдралаа өөрчлөхгүй, өмнө нь хийдэг байсан ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн байна. Гэвч ажлын газрынх нь дарга түүнээс яаж гэж ажилдаа яваад байгаа талаар асуугаад нэлээд эвгүй байгаа тухайгаа бас ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20