ОХУ-ЫН ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛСЭН САЙЖРУУЛСАН ТҮЛШ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/10/29

ОХУ-ын Москва хот дахь Монголын элчин сайдын яамаар дамжуулан Санкт Петербург хотод байрлалтай "Бюро Веритась Русь" ХК-ийн "Регион Север Запад" лабораторид Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан. Тус лабораториас Онцгой Байдлын Ерөнхий газарт 2019 оны 10.25-ны өдөр сайжруулсан шахмал түлшний шинжилгээний хариуг битүүмжлэн ирүүллээ.

Тус лаборатори нь шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтүүдийг шинжилжээ. Техникийн шинжилгээний дүнгээр чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2,4 хувь, үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй байх бөгөөд 19,6 хувь, хүхэр 1 хувиас доош байх бөгөөд 0,89 хувь, илчлэг 4200 kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм. Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл /кварц/, хөнгөн цагааны оксид,төмрийн /III/ оксид, кальцийн оксид,магнийн оксид,натрийн оксид, калийн оксид,титаны оксид,Фосфорын оксид ,манганийн оксид, хүхрийн оксид зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж байгааг тодорхойлжээ. Иймд
ОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь "Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын 3 лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнг бататгажээ.Сайжруулсан түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсуудад дээж явуулсан бөгөөд шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20