ХЭНТИЙ АЙМАГ ''ИРГЭДИЙНХЭЭ ОРОЛЦООНД'' ТУЛГУУРЛАН ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран "Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий" төслийг 2018 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Тиймээс энэхүү төслийнхөө хэрэгжилтийг тайлагнах, шилдэг аравтуудын сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж, амжилттай ажилласан сум, багийн Засаг дарга нар, аравт, хэсгүүдээ урамшуулах зорилгоор 2019.10.25-ны өдөр "Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий" төслийн тайлант уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Тогтвортой амьжиргаа-3 төслийн чадавхи бэхжүүлэх мэргэжилтэн А.Мөнхбаяр болон агентлаг байгууллагын дарга нар, бүх сум, багийн Засаг дарга нар, ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэргүүний аравт хэсгийн ахлагч зэрэг 350 хүн хамрагдсан юм.

Энэ үеэр Бор-Өндөр, Баянмөнх, Баян-Овоо сум, Хэрлэн сумын 2 дугаар баг, Цэнхэрмандал сумын 3 дугаар баг, Баян-Овоо сумын Ямаат аравтын ахлагч, Баянмөнх сумын Баялаг-Ундраа малчдын бүлгийн ахлагч, Баянхутаг сумын "Малчдын эв нэгдэл" бүлгийн ахлагч, Дадал сумын Онон багийн аравтын ахлагч нар туршилгаасаа хуваалцсанаас гадна Бэлчээрийн менежментийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Баян-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Оюунчимэг, Сумын төвийн газрын дахин төлөвлөлтийн чиглэлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын орлогч Цэцэгдэлгэр нарыг урьж мэдээлэл хийлгэв.

Төслийн хүрээнд аймгийн хэмжээний нийт өрхийг 791 аравт хэсэг, бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, 18 сумын 120 чиглүүлэгчдээр дамжуулан иргэдийг төрийн бүхий л шатны үйл ажиллагаа болон ОНХС-ийн үйл ажиллагаанд идэвхитэй хамруулж байна.


Сум орон нутаг өөр өөрсдийн онцлогт тулгуурлан ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлснээр 2018 онд иргэдийн оролцооны түвшин 50,3 хувьтай байсан бол 2019 онд 75 хувьд хүрч 25.3 хувиар өсчээ.

Төслийн үр дүнд иргэд маань нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандахаасаа илүү оролцоотой болж, өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулахын төлөө, нэг нь нийтийнхээ төлөө хөдөлмөрлөж, "Би" гэсэн хувь үзлээсээ салж "бид" гэсэн үзэл хандлагыг төлөвшүүлж байгаа юм. Тодруулбал Баянмөнх сумын Дулаан багийн Баялаг Ундраа малчны бүлэг нь бэлчээрийн хортон үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг хамтдаа зохион байгуулж, мал сүргээ тарилга угаалгад бүрэн хамруулж, үүлдэр угсааг нь сайжруулах талд идэвхи санаачилгатай ажиллажээ. Мөн сүү цагаан идээгээр өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа хүүхдийн цэцэрлэгт сүү цагаан идээний дэмжлэг үзүүлдэг сайн жишээ ч байна.

Биндэр сумын Баян-Өндөр багийн Баянбүрд бүлэг нь 22 өрхтэй бөгөөд хамтдаа шинээр 2 гүний худаг гаргаж, 4 худаг шинээр засварлаж, 3 өрхдөө өвөлжөө хаваржааны барьсан байна. Мөн бүлээрээ хуримтлалтай болж гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж эхэлжээ.

Цэнхэр мандал сумын согоот багийн Хамтын хүч аравт нь 25 малчин өрх нэгдэж Хэрлэн гол дагуу 5 га газарт овъёос царгас тариалж эхний ургацаа өрх бүртээ тэнцүү хуваарилаж, цөөн малтай айл өрхөө дэмжиж, хүүхэд багачуудаа ажилд суралцуулах, тэднийгээ урамшуулах ажлыг зохион байгуулжээ.

Энэ мэтчилэн хөдөөгийн аравт, бүлгүүд маань хамтдаа хадлан тэжээлээ бэлтгэж, худаг усаа гаргаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулах, бэлчээрийн талбайгаа нөхөн сэргээх зэрэгт нэгдэж ажилладаг болсноос гадна хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байна.

Харин төвийн багийн аравт хэсгүүд маань зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, хэсгүүдийнхээ дунд болзолт уралдаан зарлаж орчныхоо өнгө үзэмжид анхаарч байгаагаас гадна эрүүл мэндийн даатгал сайн дурын нийгмийн даатгалд иргэдийгээ хамруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20