ЭРЭГТЭЙ СУРАГЧДАА БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН БАГШИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/29

-Дунд сургуулийн багш 57 настай Э 17 настай хүүг давтлага өгөх нэрээр хуурч, гэртээ аваачжээ-

Фэйсбүүк сүлжээ ашиглалтаараа Азид тэргүүлдэг манай улсын хувьд цахим гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тоон мэдээллээс харагддаг. Цахим хаягийн нууц дугаарыг хулгайлж, хаяг эзэмшигчийн өмнөөс бусдаас мөнгө залилдаг гэмт хэрэг хавтгайрсан. Тэгвэл сүүлийн үед цахим сүлжээний хохирогч зөвхөн томчууд байгаад зогсохгүй бага насны хүүхдүүд болох боллоо.

ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХ ГЭМТ ХЭРГИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ НАР ҮЙЛДЭЖ БАЙНА

Хамгийн сүүлд гэхэд их сургуулийн багш ажилтай 35 настай С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг уруу татаж бэлгийн харьцаанд орсон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгажээ.

Хохирогч охид 12-16 насных байж. С-д хууртагдаж, гэмт хэргийн хохирогч болсон долоон охин байгаа гэнэ.

Интернет орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчид охид байдаг. Гэтэл хөвгүүд ч интернет гэмт хэргийн хохирогч болдгийг баталсан нэгэн хэрэг цагдаад бүртгэгдэн шалгагджээ. Бас л багш мэргэжилтэй, дунд сургуульд мэргэжлээрээ багшилдаг 57 настай Э гэгч уг хэргийг үйлдсэн байна. Тэрээр гэрээр давтлага өгөх нэрийдлээр 17 настай X гэх хүүг хуурч мэхлэн гэртээ аваачжээ.

Ингээд сурагч хүүд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан байна. Цагдаа нар Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 16.8-д зааснаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах зүйл ангиар буруутган шалгаж, яллагдагчаар татжээ. Уг хэрэг одоо прокурорын шатанд хянагдаж байгаа аж.

Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа статистик байдаг. Гэмт хэрэг үйлдэгчийн хувьд ихэнх нь эрхэлсэн ажил, мэргэжилгүй хүмүүс холбогддог нөхцөл байдал бий.

Тэгвэл дээр дурдсан хэргүүдийг дээд боловсролтой, тэр дундаа сурган хүмүүжүүлэгч багш хүн үйлдэж байгаа нь гутамшигтай. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд хохирогчоор нэмэгдэж байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг газар авсаар байгааг илтгэж байна. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ цахим хэрэглээнд таньж мэдэхгүй хүмүүсээс гадна ойр дотны хүмүүс, багш нартайгаа хэрхэн харьцаж буйг ч давхар анхаарах шаардлагатай болжээ.

Б.БАТБОЛД: ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ИХЭВЧЛЭН ХҮҮХДЭД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХЫГ САНАЛ БОЛГОДОГ

Хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад хэчнээн бүртгэгдэж байгаа, хэрхэн илрүүлдэг тухай албаны хүнээс тодрууллаа. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батболд ийнхүү ярьж байна.

-Цахим орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нөхцөл байдал ямар байна вэ?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан "Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" хэргүүдийг шалгахаас гадна цахим орчинд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл "Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах", 16.9 дүгээр зүйл "Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах"-д заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

2018 оны байдлаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах төрлийн гэмт хэрэг нийт зургаа бүртгэгдсэн. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн хэрэг нийт 18 бүртгэгдсэн тоон судалгаа байна. Гэмт хэрэгтэн нэгдүгээрт шунахайн сэдэлтэй, хоёрдугаарт бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүүхдийн эсрэг интернэт гэмт хэргийг үйлдэж байна.

-Гэмт хэрэгтнүүд цахим орчинд хүүхэдтэй танилцаад дараа нь зураг, хэрэгтэй мэдээллийг нь авдаг. Тэд өөр ямар аргаар хүүхдийг хохирогч болгож байна вэ?

-Дэлхий нийтэд хүүхдийн эсрэг интернэт гэмт хэргийг үйлддэг хүмүүс ихэвчлэн гаж донтой хүмүүс байдаг. Насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг үзэх, зураг солилцох чиг хандлагатай. Монголд маш олон фэйсбүүкийн хаалттай групп, чатууд байдаг. Түүгээр дамжин зураг буюу видео бичлэг ямар ч хараа хяналтгүй цацагдаж байна. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэг үзүүлэх, цаашлаад бэлгийн харьцаанд орохыг санал болгодог.

-Хохирогч хүүхдүүдийн хүйсийн харьцаа ямар байна вэ. Эрэгтэй хүүхэд хохирогч болсон тохиолдол байсан уу?

-Дийлэнх нь эмэгтэй хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа. Эрэгтэй хохирогчтой нэг тохиолдол байгаа. Одоогоор шүүхээр шийдвэрлэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Цахим орчинд садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг, зураг хараа хяналтгүй тархсаар байдаг. Та нар үүн дээр хяналт тавьдаг уу?

-Энэ төрлийн хэргийн онцлог нь насанд хүрээгүй хүүхэд хохирогч болсон байдаг. Гэтэл бага насны хүүхэд хохирогч болсноо мэддэггүй. Зарим нь мэдсэн ч эцэг, эхдээ хэлдэггүй. Т эгэхээр цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэрэг нь өргөдөл, гомдлоор орж ирэх тохиолдол ховор. Тиймээс бид өөрсдөө нуугдмал хэргүүдийг илрүүлэх шаардлага гардаг.

Дээр хэлсэн маш олон тооны хувийн, хаалттай групп болон чатуудад бүгдэд нь хяналт тавих боломж байдаггүй.

-Шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол байна уу. Ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тоон мэдээг одоогоор хэлэх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйл "Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах" гэмт хэрэг нь 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 16.9 дүгээр зүйл "Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах" гэмт хэрэг нь 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн санкцтай байдаг.

-Хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаа нар юу хийдэг вэ?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг, мэдээлэл байршуулах, мөн ерөнхий боловсролын сургуулиудаар явж сурагчдад таниулга, мэдээлэл хийх зэрэг өөр бусад шаардлагатай урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж ажиллаж байна.


Б.ЭНХЗАЯА ӨДРИЙН СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна 2 цагийн өмнө
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 19 цагийн өмнө
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 20 цагийн өмнө
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 20 цагийн өмнө
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 21 цагийн өмнө
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 21 цагийн өмнө
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 22 цагийн өмнө
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 23 цагийн өмнө
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг 23 цагийн өмнө
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино Өчигдөр
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна Өчигдөр
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ Өчигдөр
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн Өчигдөр
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй Өчигдөр