ДАХИН ХОЁР ДИПЛОМАТ АЖИЛТАН ХИЛ ДЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХУУЛЬ БУС БАРААТАЙ СААТУУЛАГДЛАА

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Орос, Латвийн хил дээр 10 дугаар сарын 28-ны 17 цаг орчимд албан паспорттай Монгол Улсын иргэн Ганболдын Бадрах, Цолмонгийн Энхболд нар их хэмжээний ачаа тээвэрлэж яваад Латвийн хилийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад саатуулжээ. Тэд их хэмжээний тээшийг D012039, D012046 дугаартай хоёр Peugeol Bohxer автомашинд хуваан хийсэн байжээ. Монгол Улсын дипломат шуудангийн зар наасан автомашинууд Варшав дахь манай Элчин сайдын яамны машинууд байсан аж. Тээшинд ямар төрлийн зүйл байсан гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Латвийн тал нарийвчилсан үзлэгийг хийсээр байгаа гэнэ. Сэжигтэй тээш тээвэрлэж явсан албан паспорттай, дипломат машинтай хоёр иргэнийг хил дээр саатуулсан гэдгээ Латвийн тал энэ өдрийн орой Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн талаар Мэдэгдсэн байна. Саатуулагдсан Цолмонгийн Энхболд гэгч нь 2013-2016 онд БН Казахстан улсын Алмата хот дахь элчин сайдын яаманд дипломатаар 2016 оноос ТЕГ-т ажиллаж байсан нэгэн юм байна. Шалгах ажил үргэлжилж байгаа ба саяхан Германы талд хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Турк дэх дипломат ажилтан Б.Баттүшиг нь мөн л ТЕГ-т ажилладаг байсан нэгэн юм. Д.Гэрэл даргыг ТЕГ-ын даргаар томилогдсоноос хойш тус газрын "мэдэл" бүхий ажилтнууд нь контарбандын хэрэгт холбогдон олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг муугаар мандуулах болсон нь ямар учиртай вэ. Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг ТЕГ-ын удирдлагатай МУ-ын ерөнхий сайд нь нүүр тулан уулзах цаг ойртож буйн дохиоч байж болох юм. Бид тус асуудлыг эргэн сурвалжлах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20