​БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ЗОЧИД БУУДЛЫН ХОНГИЛД ТҮР СААТУУЛЖ БАЙНА​

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгах ажиллагааг зохион байгуулж байна. БНХАУ-ын 500 иргэнийг Нийслэлд байрлалтай гурван зочид буудлаас нэгэн зэрэг саатуулж байгаа аж. БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан талаарх мэдээллийг Зариг.мн сайт онцоллоо. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явах том оврын автобус зогсоож, цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирж байна. Эдгээр иргэд дунд Хонконг иргэд багтаж буй бөгөөд зарим нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Саатуулагдсан БНХАУ-ын иргэдийг хорих ангид хориогүй бөгөөд зочид буудлын хонгилд түр саатуулж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн шалгалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа тус иргэдийн ямар зорилготойгоор дээрх үйл ажиллагаа явуулж байсныг мэдээлэх аж. Тагнуулын Ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20