Америкийн "IBM China" компани нь Хятадын "Shanghai Zhangjiang Group" компанитай хамтаар хиймэл оюун ухааны салбарын өндөр түвшний мэргэжилтэн бэлдэх зорилгоор Хятадын хамгийн анхны хиймэл оюун ухааны "Watson Build" инновацийн төвийг нээн гурван жилийн турш хамтран ажиллуулах гэрээнд гарын үсэг зурсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.
"Watson Build" инновацийн төв нь Шанхайн Пүдүн дүүрэг дэх "Жанзян" технопаркийн доторх хиймэл оюун ухааны арал гэгддэг "AIsland"-д байрлах бөгөөд Хятадын болон гадаадын 500 компанид үйлчилгээ үзүүлэн ажиллах юм байна. Мөн гурван жилийн дотор хиймэл оюун ухаан, оюун ухааны өмч, патентын салбартай холбоотой 30-60 төслийг боловсруулан хэрэгжүүлэх аж. Түүнчлэн тус төвд жил болгон 500-аас цөөнгүй хүнийг сурган бэлтгэж байх юм байна.
"IBM Greater China Group"-ын тэргүүлэгч Лимин Чэн нь "Хятад дахь хиймэл оюун ухааны салбар өсөн тэлж, хөгжих хязгааргүй их боломж агуулж байна. Энэхүү нөхөрлөл нь өөрийн үүлэн технологи, хиймэл оюун ухааны технологи болон салбартаа олж авсан туршлагыг Хятадын аж үйлдвэрлэлийн салбар болон инновацийн стартапуудад хэрэгжүүлэх боломж олгох юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна