ТЕГ, ЦЕГ: МӨНГӨ УГААХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 800 ГАРУЙ ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллагын удирдлагууд дөнгөж сая Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч, өчигдөр /2019.10.29/ явуулсан гүйцэтгэх ажлын талаар хэлэлцлээ. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Гэрэл дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Тэрбээр "БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байгаа. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан байгаа. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн байна. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болсон байна. Хуулиар зохицуулах болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа" гэлээ.

-С.БААТАРЖАВ: БИД ЭДГЭЭР ИРГЭДИЙГ НУТАГ БУЦААНА-

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржаваас мөн зарим асуултад хариулт авлаа.

-Уг үйл ажиллагааг аль нэг намын санхүүжилтээр зохион байгуулж байсан гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл байхгүй.

- Нийгэмд ямар нэгэн хор хохирол учирсан уу?

-Үгүй.

-Үүрэн телефоны компаниудыг шалгах уу?

-Зарим нэг компанийг шалгана.

-800 орчим иргэнийг одоо хэрхэх вэ?

-Шалгалт эд хийгдэж байна. Бичиг баримттай холбоотой асуудал шалгагдаж буй учир ямар нэгэн байдлаар ийш, тийш нь явуулахгүй. Ер нь энэ хүмүүсийг буцаагаад явуулна. Зохион байгуулсан хүмүүсийг л шалгана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20