​БЭЭЖИНГИЙН ХЯНАЛТААС НУУГДСАН ОЛОН АРВАН ХЯТАД КИБЕР ЛУЙВАРЧДЫГ ФИЖИ АРЛААС АЛБАДАН НУТАГ БУЦААВ

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Фижи арлын эрх баригчид Бээжингээс ирсэн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхантай хамтран тус арлаас интернет луйвар, залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан 77 хятад иргэнийг баривчлан албадан нутаг буцаасан тухай "theguardian.com" мэдээлж байна.

Баривчлагдан нутаг буцаагдсан 77 хятад иргэн нь эх газрын Хятадад амьдардаг хүмүүс, компаниудын эсрэг гар утас болон интернет ашиглан удаа дараалан залилан мэхлэлт хийсэн тул ийм арга хэмжээ авчээ. Үүнээс өмнө Хятадын эрх баригчид яг ийм арга хэмжээг Камбож, Индонезийн хууль хяналтынхантай хамтран явуулж олон зуун хүнийг баривчлан, албадан нутаг буцаажээ. Кибер луйварчид эх газрын хүчирхэг тусгай албадын хараа хяналтаас хол байх, зорилгоор кибер гэмт хэргийн талаар хууль дүрэмгүй, хараа хяналт султай Камбож, Индонези, Фижи арал зэрэг улсуудыг сонгон олон арав, зуугаараа орогнон хууль бус үйл ажиллагаа явуулдаг болсон аж.

Тухайлбал, Фижи арал дээр орогнож байгаад баригдсан хятад цагаачид эх газрын Хятад дахь хохирогчдод 6 сая гаруй юанийн хохирол учруулсан теле харилцаа холбоо ба онлайн луйврын 50 гаруй хэрэгт холбоотой гэж үзэж байгаа тухай арлын цагдаагийн газраас мэдээлжээ. Баривчлагдсан луйварчдыг Хятадын Цзилинь мужийн Чанчунь хот руу онгоцоор хүргэсэн байна.

Хятадын мэдээллийн төв агентлаг болох "Синьхуа"-ийн мэдээлж буйгаар эдгээр луйварчдын ээлжит золиос болсон эмэгтэй 1,3 сая юаниа алдаад амиа егүүтгэсний дараагаар хууль хяналтын байгууллагаас гэмт этгээдүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал тавин мөрдөн байцааснаар эцэст нь дээрх баривчилгааг явуулсан аж.

Мөрдөн байцаалтын явцад онлайн мөрийтэй тоглоом эрхэлдэг гэмт бүлэглэл байгааг тогтоосон, 200 гаруй гишүүд нь Индонези, Фижи арал, Камбож болон Хятад байрладаг бөгөөд хохирогчдоос бараг 100 сая юанийг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна.

Фижи арал дээрх баривчилгаатай зэрэгцээд Хятад давхар баривчилгаа явагдаж 83 хүнийг баривчилсан гэж байна.

Кибер гэмт хэрэг үйлдээд хилийн чанадад нуугдсан, орогносон иргэдээ буцаан авах талаар Бээжин улам л хатуу бодлого баримталдаг болсоор байгаа гэнэ. Жишээлэхэд, Фижи арал дээрх хэрэг гарахаас өмнөхөн Хятадын цагдаа нар эх газрын Хятадын баян бизнесмен, нэртэй улс төрчдийг тусгайлан онилсон 450 сая гаруй долларын эргэлтийн хөрөнгөтэй кибер луйврын сүлжээнд нэвтрэн холбогдогчдыг тогтоосон тухай мэдээлсэн. Ингэж мэдээлснээс хэдхэн хоногийн дараа Индонези нь Хятадын шаардлагын дагуу 143 хятад иргэнийг саатуулж, Хятад руу албадан буцаасны дотор Тайваны харьяалалтай 22 хүн байжээ.

Энэ байдал Тайванын эрх баригчдын зүгээс эрс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан нь ойлгомжтой. Тэд тайван хүмүүсийг Тайван арал руу нь буцаах ёстой гэж мэдэгдсэн. Гэхдээ БНХАУ нь хүлээж авсан тайван иргэдийг арал руу нь буцаасан нь юу л бол.

Фижи арлаас хятад иргэд баривчлагдсан тухай мэдээ гарахад Тайваны төлөөлөгчид арлын удирдлагаас тайлбар шаардахад саатуулагдаж, албадан нутаг буцсан хүмүүс бүгд БНХАУ-ын иргэд байсан гэсэн хариу авсан гэж байна.

Түүнчлэн Фижи арал дээрх баривчилгаа болохоос өмнө Камбожид болсон баривчилгааны үеэр хятад эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн далд нөлөөллийн арга ашиглан нүцгэн авахуулсан зургийг нь өөрийн болгоод, дараа нь зургийг нь олонд ил болгоно гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө авдаг 200 гаруй хятад цагаачдыг БНХАУ-ын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу баривчилж, албадан нутаг буцаасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20