Латвийн хил дээр аравдугаар сарын 28-нд саатуулагдсан хоёр монгол иргэний асуудлаар Варшавт суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны консул өчигдөр тодруулсан байна. Латвийн Шалган нэвтрүүлэх албанд саатуулагдсан Монгол Улсын дипломат дугаартай хоёр автомашинаас их хэмжээний янжуур тамхи илэрчээ. Энэ тухай мэдээллийг тус улсын Гаалийн цагдаагийн албаныхан албан ёсоор мэдэгдсэн байна. Г.Бадрах, Ц. Энхболд нарыг Рига дахь Гаалийн цагдаагийн газарт шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна