ТУРКМЕНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ УНАДАГ ДУГУЙГАА МУЗЕЙД БЭЛЭГЛЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нь өөрийн цуглуулгад ирсэн спорт загварыг хоёр шинэ унадаг дугуйг Туркмен улсын Соёлын төвийн музейд дурсгал болгон өгсөн байна. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан музейд Ерөнхийлөгчийн бэлгийг хүлээн авах хэвлэлийн бага хурал, ёслолын арга хэмжээ зохион байгуулж, түүнд нь тамирчид, урлаг ба спортын зүтгэлтнүүд оролцсон тухай "Metbugat" мэдээлсэн байна. Оролцогчид нь "Манай баатар Аркадаг нь Туркмений иргэдийг спорт ба биеийн тамираар хичээллэх сонирхлыг төрүүлэхтэй холбоотой зорилтуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулдаг хүн" гэсэн байна. Харин музейн захирал нь "Үндэстний удирдагч хүн дугуй унана гэдэг нь нэн тэргүүнд залуу үедээ үлгэр дуурайлал болж байгаа хэрэг юм. Харин хүний биеийн болон сэтгэлийн хөгжлийн үндэс нь залуу насанд бүрэлддэг билээ" гэж онцолжээ. Туркмений Ерөнхийлөгч нь маш олон талын мэдлэг чадвартай хүн бөгөөд цэрэг дайны шинжлэх ухаан, урлаг, анагаах ухаан, боловсрол, цэвэр усны хангамж, эмийн ургамал судлал, цай, ахалтек үүлдрийн адуу, туркмен хивс зэрэг олон зүйлсийн талаар 40 гаруй ном бүтээл туурвисан байдаг. Хамгийн сүүлд гэхэд тэрээр Туркмений алабай үүлдрийн нохойны талаар ном бичиж олон нийтэд танилцуулсан нь олны сайшаал магтаалыг хүлээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20