ХИЛИЙН ЦААНА СААТУУЛАГДСАН ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР ХУУЛЬЗҮЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирлан тус улсад баривчлагджээ. Тодруулбал, Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр /2019.11.01/ Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь 52 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр:
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,
1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,
1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.
Харин 2013 оноос "Альтернатив энерги" ХХК-д зөвлөхөөр ажиллаж байжээ

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.

Шагнал:
2005 онд "Алтан гадас" одон,
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20