Д.ОДБАЯР АЖИЛТНЫГ СҮРДҮҮЛЖ ЗАНАЛХИЙЛСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Н.Мижидмаа
Өчигдөр

Солонгосын хэвлэлүүд манай улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар дараах мэдээллийг нийтэлжээ.

Корэйн Эйр компанийн эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй Монголын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөр нэгэн эмэгтэй ажилтанд дарамт үзүүлсэн нь үнэн болохоо цагдаад өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрчээ. Инчоны цагдаагийн газраас 8-ны өдөр Д.Одбаярыг хүч түрэмгийлэн бэлгийн дарамт үзүүлсэн болон нисэхийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан яллахаар прокурорын байгууллагт хэргийг шилжүүлээд байна.

Д.Одбаяр нь өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд ниссэн Корэйн Эйр компанийн онгоцонд ажилтан эмэгтэйн өгзгөнд хүрсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Мөн тухайн үед тэрээр орчуулга хийж байсан Монгол эмэгтэй ажилтныг "Монгол руу буцаж очихоор чинь зүгээр өнгөрөөхгүй" гэж дарамталсан гэгдэж байгаа юм.

Хэрэг явдал гарсны дараа өдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдрийн мэдүүлэгт тэрээр ард сууж явсан хүнтэй андуурагдсан гэсэн мэдүүлэг өгч байсан бол 6-ны өдрийн 2 дахь мэдүүлэгтээ "Согтуу байсан болохоор санахгүй байна" гэж байсан юм. Мөн тэрээр хохирогчид тэгэж мэдүүлж байгаа бол согтуу болохоор тийм алдаа гаргасан байж магадгүй гэж мэдүүлээд байгаа ч хэргийг бүрэн зөвшөөрөөгүй байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.

Корэйн Эйр компанийн бичлэгт түүний Монгол ажилтныг заналхийлсэн хатуу ширүүн үгс бичигдсэн байна. Гэвч Монгол ажилтан ҮХЦ-ийн даргад яллах шийтгэл оногдуулахгүй байхыг хүсчээ.

Б.Одбаяртай хамт зорчиж явсан Монгол улсын иргэн А нь өөр нэгэн ажилтын мөрөөр тэвэрсэн хэрэгт холбогдоод байгаа. Гэвч тэрээр тухайн өдөр ямар ч мэдүүлэг өгөлгүй Сингапур руу ниссэн. Түүнийг интерполоор эрэн сурвалжлах ажил эхлээд байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 10 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07