Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагт хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн долоо дахь тоглолт болно. Тэрбээр тоглолтоо "Дулаахан намар" хэмээн нэрлэжээ. Уг дуу нь МУГЖ С.Жавхлангийн аав Самандын шүлэг, Б.Пүрэнвсүрэнгийн аялгуугаар амилж, С.Жавхлан дуулснаар ард түмний хайртай уран бүтээлийн нэг болсон юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтод УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцож, ая дуугаа өргөхөө мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна