Оюуны хоцрогдолтой, 80 хувийн группт байдаг иргэн Г.Чанцалсүрэн сураггүй болоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр тэрбээр СХД-ийн 23-р хороонд байх хүүхдийнхээ сургууль руу очихоор гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй байна. Тухайн үеэс цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага мэдээлэл өгсөн ч үр дүн гарахгүй байгааг ар гэрийнхэн нь хэлж байна. Г.Чанцалсүрэн нь хоёр охины ээж юм байна. Тэрбээр гэрээсээ гарахдаа саарал өнгийн ноосон цамц, богино хүрэн савхитай, хар өнгийн женсин өмдтэй, өсгийтэй богино хар түрийтэй гуталтай, жижиг хар цүнхтэй гарчээ. Тухайн иргэнийг харсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэн туслахыг ар гэрийнхэн нь хүсч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна