АНУ нь Египетийг Оросоос сөнөөгч онгоц худалдан авах гэрээгээ цуцлахыг шаарджээ

Н.Мижидмаа
2019/11/19

АНУ нь Египетийн эрх баригчдыг Оросоос сөнөөгч онгоц худалдан авах гэрээгээ нэн даруй цуцлахгүй бол янз бүрийн хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн тухай "The Wall Street Journal" мэдээлж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайн Сергей Шойгу цэргийн хамтын ажиллагааны талаар чухал хэлэлцээр хийхээр Египетэд албан ёсны айлчлал хийхтэй давхцуулан АНУ-ын Төрийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ба Батлан хамгаалахын сайд Марк Эспер нараас Египетийн Батлан хамгаалахын сайдад захидал бичиж, удахгүй авч магадгүй байгаа хориг арга хэмжээний тухай сануулсан аж.

АНУ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Египетэд олон тэрбум долларын эдийн засгийн болон зэвсгийн тусламж үзүүлсэн. Тухайлбал, Египетэд F-16 сөнөөгч онгоц, дайралтын нисдэг тэрэг ба бусад олон төрлийн зэвсэглэл худалдаж байсан. Мөн 2018 онд 20 ширхэг F-35 тав дахь үеийн сөнөөгч онгоц худалдана гэж амлажээ. Гэтэл яваандаа АНУ нь Ойрх Дорнодын орнуудаас Израйлаас бусад оронд F-35 зарахгүй байх шийдвэр гаргасан. Улмаар Египет нь энэхүү шийдвэрээ өөрчилж F-35 зарахыг удаа дараалан гуйгаад ямагт татгалзсан хариу сонссоны эцэст Оросоос Су-35 сөнөөгч онгоц 20 ширхгийг 2 тэрбум доллароор худалдан авах гэрээ байгуулсан юм.

Харин одоо Оросоос сөнөөгч онгоц худалдан авбал цаашид батлан хамгаалах салбарт хамтран ажиллахтай холбоотой олон янзын бэрхшээл үүсэж магадгүй гэдгийг америкчууд ийнхүү сануулж, сүрдүүлж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28