Уйгаруудын талаарх бодлогын тухай Хятадын коммунист намын маш нууц баримтыг ил болгожээ

Н.Мижидмаа
2019/11/19

Америкийн "The New York Times" сонин Шинжаан Уйгарын автономит муж дахь лалын шашинт үндэсний цөөнхийн талаар Хятадын эрх баригчдын баримталж байгаа бодлогыг ил болгон коммунист намын дотоод хэрэгцээний маш нууц зэрэглэлтэй 400 нүүр баримтыг хэвлэн олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг Хятадын удирдлага дахь нэрээ нууцалсан хүн олон газраас цуглуулж байгааг тус сонины хүмүүст дамжуулан өгсөн юм байна. Нууцын зэрэглэлтэй эдгээр баримт олон зүйлийг ойлгомжтой болгосон байна.

Тухайлбал, засан хүмүүжүүлэх төвүүдэд хоригдсон уйгар хүмүүсийн ар гэрт юу гэж хариулах талаарх албан тушаалтнууд өгсөн заавар гарч ирсэн. Энэхүү заавар ёсоор уйгаруудын ар гэрт "танай хүмүүс Засгийн газраас байгуулсан сургалтын төвд байгаа бөгөөд түүнээ орхин явах боломжгүй. Цаашид та нар хэрхэн биеэ зөв авч явахаас тэд нарын суллагдах эсэх нь хамаарна. Хэрэв тэр хүмүүс сургалтад сууж, бэлтгэлд хамрагдахгүй бол шашны хэнээрхлийн аюулыг хэзээ ч ойлгож чадахгүй" гэж хариулах ёстой.

Түүнчлэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга ШиЖинпин болон Шинжаан Уйгарын өөртөө засах орны Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга ЧэнЦюанго нарын биечлэн өгсөн заавар, удирдамжууд ч нууц баримтуудын дотор байсан. Тухайлбал, ШиЖинпин нь 2014 онд болсон цуврал алан хядах ажиллагааны дараагаар Шинжаан Уйгар дахь намын албан тушаалтнуудаас "өршөөлийг үл мэдэх эрс хатуу арга хэмжээ" авахыг шаардаж байсан бол ЧэнЦюанго нь "Баривчлах ёстой бүгдийг даруй баривчил" гэж шаардаж байжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд ШиЖинпин нь лалын шашныг коммунист арга барилаар бүрэн устгах саналыг зөвшөөрөөгүй нь баримтаас ил болсон.

Гэхдээ энэ оны есдүгээр сард Хятадын эрх баригчид лалын шашны сүм, дуганыг нураах ажил эхлүүлсэн тухай мэдээ ирж байсан. Тухайлбал, Хэнань, Гансу, Өвөр Монгол ба НинсяХуэйгийн өөртөө засах орон дахь лалын хийдүүдийг нураасан тухай мэдээ ирж байсан юм. Үүнээс өмнө Хятадын эрх баригчид лалын шашинт уйгаруудыг бөөнөөр хорих төвд хорьж, элдвээр тамлан зовоож байгаа тухай мэдээг үгүйсгэсэн. 2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах комиссоос Шинжаан Уйгарын өөртөө засах оронд сая гаруй лалын шашинт уйгар иргэдийг дахин хүмүүжүүлэх нэрээр бөөнөөр хорих төвд хорьж, тамлаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд зарласан. Эдгээр бөөнөөр хорих төвүүдэд уйгар иргэдийг алан хядах ажиллагаанд уруу татагдахаа урьдчилан сэргийлэх нэрийдлээр хорьж, хятад хэл ба бичиг албан хүчээр зааж, Хятадын коммунист намын уриаг цээжлүүлж, эсэргүүцэл үзүүлбэл тамлаж байгаа тухай мэдээ олон ирсэн.

Энэ бүхнийг Бээжин идэвхтэй үгүйсгэдэг бөгөөд жирийн иргэдийг алан хядах үзэл номлолд уруу татагдахаас урьдчилан сэргийлж байгаа төдийг нь Хятадын нэр хүндийг унагах зорилгоор санаатайгаар мушгин гуйвуулж байна гэж мэдэгдсээр байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 44 минутын өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 46 минутын өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 1 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 2 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 3 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 5 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 7 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 7 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 7 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 7 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 17 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 22 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр