Энэ өвөл томуугийн 2 хүрээний 4 төрлийн вирусийн халдвар тархахыг анхаарууллаа

Н.Мижидмаа
2019/11/27

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, анхааруулгаар өнөө жил Азийн бүс нутагт томуугийн А хүрээний H1N1 H3N2 хүрээний 2 вирус мөн B хүрээний 2 вирусын халдвар түгээмэл тархах хандлагатай байна. Тиймээс эдгээр төрлийн томуугийн эсрэг дархлаажуулалтыг нийт хүн амд хийх нь чухал юм. Томуу үүсгэгч вирус нь хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн дунд тархаж, өвчин хүндэрч уушигны хатгалгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг байна. Учир нь 5 хүртлэх насны хүүхдийн дархлалын тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдгаас томуу болон томуу төст вирусийн халдвар авах нь элбэг. Харамсалтай нь томуугийн вирус жил бүр хувирч өөрчлөгддөгөөс насан туршийн дархлаа тогтох боломжгүй байгаа юм. Энэ нь жилийн өмнө хийлгэсэн вакцины дархлаажуулалт өнөө жилийн вирусээс хамгаалахгүй гэсэн үг. Манай улсын тухайд томуугийн халдвар 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал тархдаг бөгөөд жилд дунджаар 300 мянган хүн халдвар авч өвчилдөг нь өнгөрсөн жилүүдийн тоон мэдээнээс харагдана. Дэлхий даяар томуугийн 200 гаруй вирус тархаж байгаагаас манай улсад А болон Б хүрээний вирусийн халдвар зонхилж, ид дэгдэлтийн үед 7 хоногт 10 мянга орчим хүн өвчлөх нь ч бий. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар бол жилд 1 тэрбум орчим хүн томуугийн халдвар авч үүнээс 290-650 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа байна. Тиймээс томуугийн вакцин хийлгэхийг дэлхийн бүх улсад ДЭМБ уриалдаг. Харин манай улс өнгөрсөн 2018 онд 125000 иргэнийг дархлаажуулсан бол өнөө жилийн энэ 11 сарын байдлаар 150 мянган хүн/тун вакцинаар иргэдээ дархлаажуулаад байна. Уг нь олон улсын байгууллагын зөвлөмжөөр томуугийн эсрэг дархлаажуулалтыг хамгийн багадаа хүн амынхаа 40%-ийг хамруулснаар томуугийн дэгдэлтийг бууруулна гэж үздэг. Үүнээс харвал томуугийн дэгдэлтийн саруудад 1.4 сая хүн/тун дархлаажуулалт хийгдэх учиртай юм. Хэдийгээр бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд дархлаажуулалтад хамруулдаг ч өөрсдийгөө орхигдуулдаг нь хамгийн буруу гэж мэргэжлийн эмч нар хэлж байна. Жишээ нь эцэг эхчүүдийн дунд манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ л ханиад хүрээд хүндэрчихлээ гэх нь элбэг. Энэ нь эцэг эхчүүд томуугийн халдвар аваад хүүхэддээ халдааж байгаа үйл явц. Яагаад эцэг эхчүүд биш хүүхдүүд өвчилдөг нь дээр дурьдсан бага насны хүүхдийн дархлалын тогтолцоо бэхжээгүй, сул байгаатай холбоотой юм байна. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд насанд хүрэгчид томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал. Томуу болон томуу төст халдварын үүсгэгч нь: Томуу Томуу төст А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг Риновирус, Аденовирус, Энтеровирусээр үүсгэгддэг Эцэг эхчүүд томуугийн халдварын үед дур мэдэн өөрсдөө эмчилгээ хийж, өвчнийг хүндрүүлэх нь элбэг байдаг учраас дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

• Нус гоожих

• Толгой өвдөх

• Хоолой өвдөх

• Ядарч сульдах

• Халуурах

• Бие шархирч, булчингаар өвдөх Эдгээр шинж илэрч голдуу 3-5 хоног үргэлжилнэ.

Томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ -Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн үр дүнтэй

-Сармис, нохойн хошуу аньсны навны ханд буцалгаж уух, уураар утах

-Чацаргана, аньсны халуун шүүс уух

- Нимбэгний шүүсийг халуун усанд шахаж зөгийн балаар амталж өдөрт 3-5 удаа уух

-Хөлөө халуун бүлээн усанд өвдөг хүртлээ дүрж 15 минут суух

-Алим, цагаан гааны шүүс / тал алимыг хэрчиж, 5-6 хэрчим цагаан гааны хамт 150 мл усанд буцалгана/өдөрт 3-4 удаа уух

-Адууны махны тосгүй шөлийг сармистай, эсвэл аарцтай уух

-Хонины махны битүү шөлийг сармис перецтэй уухын зэрэгцээ

• даарч хөрөхгүй байх

• илчлэг, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх

• гараа савандаж угаах

• олон нийтийн газар маск зүүх

• сода царван давсны уусмалаар амаа зайлах

• сайтар унтаж амрахыг эмч зөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 11 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07