Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлнэ

Н.Мижидмаа
2019/11/29

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ирэх сарын 06-нд зохион байгуулах "Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн", НЭМГ-аас Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн үнэлгээнд хөндлөнгийн хяналтаар ажиллах, 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтныг шалгаруулж урамшуулах журмын дагуу ирүүлсэн материалыг хэрхэн үнэлж ажилласан тухай холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа.

Тус хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн орны зохицуулалт, эмч ажиллагсадын хуваарилалтын талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нараас мэдээлэл сонсч, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд 2019 оны эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур худалдан авах, ялангуяа мэс засал, гэмтэл, хавдрын хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтанд анхаарах, жирэмсний хяналт, НҮЭМ-ийн нэг цэгийн үйлчилгээний журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлан болон "Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил"-ийн хүрээнд хийсэн ажлын тайланг заасан хугацаанд ирүүлэх, ТТТӨ-ний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар орны зохицуулалтыг хийх, жирэмснээс сэргийлэх эм, хэрэгслийг худалдан авах болон нөөцлөх үйл ажиллагаанд хяналт тавих, НЭМГ-аас гаргаж буй бүх зөвлөмж мэдээллийг албан хаагчид болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэх, НЭМГ-ын даргын 2018 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/71 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тайланг загварын дагуу заасан хугацаанд ЗТХШҮХ-т ирүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд анхаарч ажиллах, ТТТӨ-тэй холбоотой олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 11 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07