Индонезийн Хөдөлмөрийн нөөцийн яам нь Японы ажлын хүчийг хөгжүүлэх олон улсын байгууллагатай хамтаар Японд дадлага хийх ажилчдынхаа тоог 5000 хүргэн өсгөхөөр тохиролцсон тухай "Antara" агентлаг мэдээлсэн байна. Тус тохиролцооны дагуу Индонези нь ойрын 2-3 жилийн дотор Японд ажлын дадлага хийлгэхээр 5000 ажилчин явуулна.
2019 оны аравдугаар сарын байдлаар Индонезийн 44 мянга гаруй залуусыг Японы компаниудад ажлын дадлага хийлгэхээр явуулаад байжээ. Японд дадлага хийсэн залуучууд нь Индонезид үйл ажиллагаа явуулдаг Японы компаниуд ажилд орох боломжтой болох аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна