Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуулийн сурагчид хоолны хордлогын шинж тэмдгээр өчигдөр ХӨСҮТ-д ханджээ. Тэдний хоёр нь бөөлжиж , бусад 13 сурагчийн толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэгтэй байсан байна. Тухайн хүүхдүүд хоолны хордлого болсон эсэхийг тодруулахаар НМХГ, ХӨСҮТ ажиллаж байгаа юм байна. Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна