Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Өгөх өдрөөр амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардууллаа

Н.Мижидмаа
2019/12/04

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" болгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-нд гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих" нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл"-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй хүүхдийг зуны улиралд чийрэгжүүлэх, сэргээн засах эмчилгээнд хамруулжээ.

Энэ жил Нийслэлийн Боловсролын газрын харьяалалд байсан Хүүхдийн клиник 4, 40, 41 дүгээр сувилал нь НЭМГ-ын харьяалалд шилжиж ирсэн бөгөөд эдгээр сувилалд суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилгаа, сэргээн засах эмчилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.

Түүнчлэн НЭМГ-аас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян"-ыг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрууллаа.

Мөн дээрх аяны хүрээнд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Өгөх өдөр" арга хэмжээг зохион байгуулсан юм.

"Өгөх өдөр"-т нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд хамтран оролцож, өөрийн үйлчлэх хүрээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амин дэм, асаргааны хэрэгсэл болох живх, биеийн тос зэргийг өгсөн бол, өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-нд амин дэм, гарын авлага, тэргэнцэр зэргийг гардуулан өгч байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 12 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07