Худалдааны тэнцэл Вьетнамын талд хэт ашигтай байгаа тул Америк хориг арга хэмжээ авч магадгүй

Н.Мижидмаа
2019/12/12

Вьетнамын парламентын тэргүүлэгч Нгуен Тхи Ким Нган нь ОХУ-д айлчилж Оросын Төрийн думын спикер В.Володинтай уулзахдаа АНУ-тай хийж байгаа худалдааны талаар зарим тодруулга өгсөн байна. АНУ ба Вьетнамын худалдаа нь Вьетнамын талд ихээхэн ашигтай гараад байгаа тул Америк нь хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн тухай ярьжээ. Тэрээр "Вьетнам ба АНУ хоорондын худалдааны эргэлт ойролцоогоор 65 тэрбум доллар байгаа. Ерөнхийлөгч Трамп тун ч сэтгэл дундуур байгаа тул Вьетнамыг АНУ-тай хийх худалдаанд хэт их ашиг олж байгаа орнуудын жагсаалтад оруулж, манай эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байгаа" гэжээ.

АНУ ба БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдсэний дараа Вьетнам боломжийг ашиглан Америк руу хийх экспортоо эрс нэмэгдүүлж чадсан байдаг. Оросын парламентын дарга хариу болгож цаашдаа хоёр орны худалдаанд доллароос татгалзаж, үндэсний валютаар тооцоо хийж байхыг санал болгосон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 2 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 16 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26