АНУ Афганистан дахь цэргээ дөрвөн мянгаар цөөлнө


АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Афганистан дах цэргийн албан хаагчдынхаа тоог ахин 4 мянгаар цөөлж, 8,9 мянгыг үлдээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргах гэж байгаа тухай NBC суваг мэдээлсэн байна. Тус сувгийн Америкийн Ерөнхийлөгчийн захиргаад ажиллаж байсан болон ажиллаж байгаа гурван эх сурвалжийн мэдээлснээр тушаал энэ долоо хоногт гарах ч цэргийг гаргах ажиллагаа нь солигдож ирэх ээлжийг явуулахгүй байх замаар нэлээд хэдэн сарын турш үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн аравдугаар сард Кабулд айлчлах үеэрээ АНУ нь Афганистан дах алан хядагч бүлэглэлүүдтэй хийх тэмцлээ сулруулалгүйгээр тэндэх цэргийн албан хаагчдынхаа тоог 8,6 мянга хүргэх боломжтой гэж мэдэгдэж байсан. Афганистанд одоогийн байдлаар Америкийн 14 мянган цэргийн албан хаагч байрлаж байгаа аж.

Афганистан дахь цэргийн ажиллагаа 2001 оны есдүгээр сараас хойш өдийн хүртэл 18 жилийн турш үргэлжилж байгаа юм. Алан хядагчдын эсрэг олон улсын энэхүү ажиллагааны оргил үеэр буюу 2010-2013 онуудад Афганистанд АНУ, НАТО болон холбоотнуудын 150 мянган цэргийн албан хаагчид байрлаж байсан бол 2014 оноос үндсэн хүчээ тус улсаас гаргасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 3 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 4 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 5 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 5 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 6 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 7 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 8 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 10 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 12 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 12 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 12 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 12 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 22 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр