Тонн махны экспортын квот 5 сая төгрөгт хүрч, авлига, бизнесийн хэрэгсэл болсон уу

Н.Мижидмаа
2019/12/19

Мах экспортлох квотыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас стандартын шаардлага хангасан үйлдвэрүүдэд үнэ төлбөргүйгээр олгох ёстой. Гэтэл тухайн квот нь бизнес болсныг махны үйлдвэрийн эзэд хэлж байна. Тодруулбал, нэг килограмм мах экспортод гаргах квот 12 юаньд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэг тонн мах экспортод гаргахын тулд 4-5 сая төгрөг төлж квот авдгийг махны үйлдвэрийн нэрээ нууцлахыг хүссэн эзэд хэлж байгаа юм. Тэгээд ч квот худалдан авах мөнгө нь байлаа ч танил талгүй л бол худалдан авах боломжгүй гэлээ.

Харин адууны махыг их хэмжээгээр, өндөр үнээр худалдан авч байсан хятадууд махны үнийг унагажээ. Хятадын хөргөгчүүд монгол адууны махаар дүүрч, хятадад адууны мах монгол мөнгөөр килограмм нь 14 мянга орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Ийнхүү үнэ унасан учир монголын махны үйлдвэрүүд мах экспортлох квотыг өндөр үнээр худалдан авч, махаа гаргах нь ашиг олох биш алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ. Тиймээс махны олон үйлдвэр хаалгаа хааж, Эмээлт орчимд малаа зарахаар тууж ирсэн малчид бой, үйлдвэрүүдийн газрыг цайрачилж суугаа юм байна.

Мах экспортод гаргах квот нь салбар яамны албан тушаалтнуудын авлига, бизнесийн хэрэгсэл болсон гэх асуудлаар бид үргэлжлүүлэн мэдээллийг хүргэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07