Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмнэ

Н.Мижидмаа
2019/12/25

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр хуульчилсан байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээргүй болоод байгаа юм. Энэ талаар УИХ-ын Төсвийн б а й н г ы н х о р о о н ы д а р г а Б.Чойжилсүрэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмэхээр болж, нэг жил хойшлуулсан. Нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна. Тэтгэврийн сан ойролцоогоор улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас жил бүр авч байгаа. Энэ ганц Монголд биш бүх улс оронд тулгарч буй сорилт. Дэлхийн бүх улс орон ерөнхийдөө тэтгэврийн насаа нэмж, шинэчлэл хийж эхэлсэн. Зарим улс оронд тэтгэврийн сангийн жилийн зардал ДНБ-ий есөн хувьтай тэнцэж байна. Манайх харин харьцангуй гайгүй боловч эрүүл гэж нэрлэхэд хэцүү. Тэгэхээр энэ үед орлого, зарлагыг нь ойртуулах бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүндэрнэ” гэлээ. Нэг ёсондоо, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсэхийг сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дараагийн Их хурал, Засгийн газар шийдэг гэж үзсэн байна. Гэхдээ ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг тооцсон. Шимтгэлийн нэмэгдүүлэх хугацааг хойшлуулбал төсөвт алдагдал үүснэ. Үүнийг УИХ нөхнө гэж тооцож буй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07