Ялын хугацаанаас өмнө суллагдсан Б.Хүлгэнд ШШГЕГ-аас хяналт тавих ёстой байлаа

Н.Мижидмаа
2019/12/25

Хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ хөвгүүдийг зодож, том хүү болох хоёр ой 11 сартай С хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, цагдан хоригдож байгаа Б.Хүлгэний талаарх мэдээллийг бид хүргэсэн. 
23 настай Б.Хүлгэн нь 2013, 2015, 2017, 2018 он буюу сүүлийн зургаан жиийн хугацаанд зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан. Тодруулбал, хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр ийнхүү яллагдаж байсан тэрбээр хамгийн сүүлд хүчингийн хэргээр МУ-ын шүүхээс ял сонсож, ялаа эдэлж байгаад  2019 оны зургаадугаар сард суллагдсан байдаг. Ингэхдээ ялын хугацаанаас өмнө буюу магадлангаар суллагджээ. Тодруулбал, тэрбээр 2019.06.24-ний өдөр суллагдсан бөгөөд ялын хугацаанаасаа зургаан сар 28 хоногийн өмнө ийнхүү эрх чөлөөтэй нэгэн болсон байна. Хорих ангид сайн дураар хөдөлмөр эрхлэх, нийгэмших үйл явц сайн байсан, сайн засан хүмүүжигдсэн тохиолдолд ийнхүү магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдаж болдог. 
Харин хамгийн том асуудал бол магадлангаар суллагдсан этгээдэд хяналт тавих ёстой. Энэ хяналтыг 2017 онд шинэчлэн батлагдсан хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавих ёстойг хуульчилсан. Уг хяналт нь тухайн этгээдийн ялын үндсэн хугацаа дуусах хүртэл үргэлжлэхээр хуульчилсан байдаг. 
Хуульд зааснаар Б.Хүлгэн гэгчийг Хэнтий аймаг дахь ШШГГ-ын ажилтан хянаж байх ёстой. Гэтэл хяналтын хугацаа дуусаагүй байхад магадлангаар суллагдсан этгээд бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн, хүний аминд хүрсэн хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь цаагуураа ШШГЕГ-ын хуульд заасан үүрэг бүрэн хэрэгжихгүй байгааг харуулж байгаа юм. 
Б.Хүлгэний сүүлд сонссон ял болох хүчингийн хэргийн ялын үндсэн хугацаа 2020 оны нэгдүгээр сард дуусгавар болох байлаа. Энэ хугацаанд түүнд ШШГЕГ-аас хяналт тавих байлаа. Харамсалтай нь хяналтын хугацаанд тэр ийнхүү хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна. 
Ер нь хар тамхи, хулгай дээрэм, хүчин, залилангийн хэрэгт холбогдогсдын багагүй хувь нь урд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд байдаг. Магадгүй тэдний мөн л цөөн биш хувь нь хяналтын хугацаандаа дахин хэрэг үйлдсэн байдаг нь ШШГЕГ-ын хуульд заасан үүрэг бүрэн хэрэгжихгүй байгаагийн баталгаа юм. Бид энэ асуудлаар ШШГЕГ-аас асуудлыг тодруулан, хариуцлага шаардан ажиллах болно. 
Б.Хүлгэнд хэн, ямар хяналтыг ямар хугацаанд тавих байсныг уншигч та МУ-ын хуулиас тольдоно уу. 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр        Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

186 дугаар зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг биелүүлэх
186.1.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /цаашид “тогтоолын биелэлтийг хойшлуулсан” гэх/ ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.
186.2.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүлээн авч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ:
186.2.1.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих нөхцөл, журам, эрх, үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулах;
186.2.2.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн хувийн бичиг баримт, онцлог содон тэмдэг, ялтны хувийн байдлын талаархи бусад мэдээллийг хувийн хэрэгт тэмдэглэж, ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад баримт бичгийг хавсаргах;
186.2.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэнийг дуудан ирүүлж, тэдгээрийн эрх, үүрэг, тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хууль, шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийг танилцуулах;
186.2.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, биелэлтийг хангуулах;
186.2.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт 30 хоног тутам тэмдэглэл хийх;
186.2.6.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусмагц энэ тухай прокурор, цагдаагийн байгууллага болон ял шийтгүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэх.
Хэвлэх
187 дугаар зүйл.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавих
187.1.Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд дараахь журмаар хяналт тавина:
187.1.1.гадаадад зорчих, цагаачлахыг хориглож, оршин суугаа засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийг 7 хоногоос дээш хугацаагаар орхин явах тохиолдолд зөвшөөрөл авах, 30 хоног тутам нэг удаа биечлэн ирж, бүртгүүлэхийг даалгах;
187.1.2.оршин суух газар болон эрхлэх ажил, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдэгдэж байх тухай баталгаа гаргуулах;
187.1.3.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон сум, дүүргийн Засаг даргаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
187.1.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн эцэх, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтдаа байлгах хүсэлт гаргасан буюу хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
187.1.5.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах;
187.1.6.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх, эсхүл холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;
187.1.7.гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар тогтоолын биелэлтийг нь хойшлуулсан этгээдэд санамж, зөвлөгөө өгөх, ярилцлага зохион байгуулах;
187.1.8.хяналтад нь байгаа тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн зан байдал, үйл ажиллагааны талаар байгууллага, албан тушаалтнаас тодорхойлолт, лавлагаа авах;
187.1.9.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээд хүндэтгэх шалтгаанаар оршин суух газраа өөрчлөх бол түүний хяналтын хугацааг тооцож, хяналтын хувийн хэргийг шинээр оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хууль бусаар хил давсан олдворуудаа буцаан авахаа мэдэгдэв 4 цагийн өмнө
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 8 цагийн өмнө
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэхгүй байх заалт хэрэгжиж эхэлсэн үү 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм гэдгийг Д.Сумъяабазарт хэлье 8 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Б.Лхагвасүрэн: Надаас хамаарахгүйгээр банкуудын хувьцааны 20 хувийг авах хөрөнгө оруулагч олдохгүй байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Ашигт малтмалын лицензийн сонсголыг заавал хийнэ, хийлгэх сонирхолгүй хүмүүс намайг зориуд харлуулж байгаа 9 цагийн өмнө
Хоёр уулчинтай 13-ны өдөр 8600 метр орчим оргилоос бууж явсан уулчид таарсан гэх мэдээлэл өгчээ 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Ирэх онд 68 шинэ сургууль, цэцэрлэг барина 10 цагийн өмнө
Б.Тулга: Хоёр уулчны асуудлаар Непал улсын ЗГ-т хандсан, буцаж буусан нэг уулчны нүд нь юм харахгүй байгаа юм билээ 11 цагийн өмнө
"Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ орчмын замыг хааж, засна 12 цагийн өмнө
"Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ бий" 12 цагийн өмнө
Ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ 12 цагийн өмнө
​Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 13 цагийн өмнө
Анхааруулга: Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 13 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий 13 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 14 цагийн өмнө
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана 14 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө