Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд нацистуудыг дуурайсан бамбарт жагсаал хийжээ

Н.Мижидмаа
2020/01/03

1933 онд Гитлерийг Германы канцлераар сонгогдсоны дараа нацистуудын зохион байгуулж байсантай адил бамбарт жагсаалыг Украйны хэт үндсэрхэг үзэлт нам байгууллагууд өнгөрсөн лхагва гарагт Киев хотын төвд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хийсэн байна. Тэд Украйны үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч Степан Бандерагийн 111 жилийн ойг ийм аргаар тэмдэглэжээ. Тэд “Нэг улс – нэг үндэстэн” гэх мэт уриа хашхирч бамбарын дөл дор сүржин жагсаал хийж, жагсаалыг цагдаа, Үндэсний гвардийнхан хамгаалж явсан байна. Үүнтэй яг адил арга хэмжээг Украйны баруун нутгийн олон хотод зохион байгуулжээ.

Степан Бандера нь Украйны хэт үндсэрхэг үзлийн гол номлогчдын нэг. Украйныг Зөвлөлтөөс тусгаар улс болгохын төлөө идэвхтэй тэмцэж байсан. Улмаар 1941 онд Гитлерийн Герман Зөвлөлт рүү дайрахад нацистуудын талыг идэвхтэй дэмжиж байсан. Гэвч Германы төв удирдлагаас зөвшөөрөл авалгүй дураар дургих нь хэтэрсэн тул нацистууд түүнийг баривчлан бөөнөөр хорих лагерьт хорьсон байдаг. Хожим украйны үндсэрхэг үзэлтнүүд нь тохиолдлоор бамбай хийн Бандераг нацизмын эсрэг тэмцэгч гэж тунхаглах болсон. Дайны үеэр Бандерагийн номлолын дагуу үйл ажиллагаа явуулж байсан украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд нь “нутгаа цэвэрлэх” нэрийдлээр Баруун Волынь нутагт амьдарч байсан 100 мянган гаруй польш, чех, унгар, еврей хүмүүсийг украйн биш гэсэн цор ганц шалтгаанаар онц хэрцгийгээр хоморголон устгасан байдаг. Иймд эдгээр улсуудад Бандераг одоо ч дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтэн, нацист гэж үздэг хэвээр бөгөөд Украйны эрх баригчдыг Бандераг магтан сайшаасан мэдэгдэл, үйлдэл хийх болгонд эрс шүүмжилдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 6 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 7 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 8 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 8 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 9 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 11 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 11 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 15 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 15 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 15 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр