Маршал Хафтарын хүч Сирт хотыг эзэлжээ

Н.Мижидмаа
2020/01/07

Иран ба АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй эгзэгтэй үед Ливийн иргэний дайн улам эрчээ авч байна. Тухайлбал, Маршал Хафтарын удирдаж буй Ливийн үндэсний арми нь Ливийн Сирт хотыг нисэх буудал ба тэнгисийн боомтын хамт эзлэн авсан тухай “Sky News Arabia” мэдээлжээ.

Ливид хоёр Засгийн газар эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл явуулж байгаа юм. Нийслэл Триполи болон ойролцоох мужуудад НҮБ, Европын холбооны хүлээн зөвшөөрсөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгаа бол улсын дийлэнх хэсэгт нь парламентаас нь байгуулж, Хафтарын “Ливийн үндэсний арми” дэмжиж байгаа түр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Хафтар нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс нийслэл Триполийг эзлэх шийдвэрлэх дайралтад ороод байгаа. Ялагдал хүлээж эхэлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь өөрийн мэдлийн мужуудаас цэрэг татаж, мөн Турк улсаас цэргийн тусламж авах гэрээ байгуулан ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Турк нь энэхүү гэрээний дагуу Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг талд тулалдуулахаар Сирийн нутгаас өөрийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийг Ливи рүү зөөж эхэлсэн төдийгүй ҮЭН-ийн Засгийн газрын цэргүүдийг сургахаар мэргэжилтнүүдээ явуулж эхэлсэн байна.

Турк нь Газрын дундад тэнгис дэх нөлөөллийн бүс хуваалцах тухай нууц гэрээг ҮЭН-ийн Засгийн газартай байгуулсан тул ийнхүү Ливийн иргэнийн дайнд энэ Засгийн газрыг дэмжин оролцох зайлшгүй шаардлагатай болсон гэж шинжээчид үзжээ. Энэхүү гэрээний дагуу Турк нь Газрын дундад тэнгис дэх Кипр арлын тойрсон бүх усыг мэдэлдээ оруулах эрх зүйн үндэслэлтэй болж, цаашдаа энэ хэсгийн далайн ёроолоос илэрсэн асар их шатдаг хийн асар том орд газруудаас олборлолт явуулах боломжтой болох юм. Энэ орд газар нь яваандаа Европыг шатдаг хийгээр хангах бас нэг эх үүсвэр болно гэж тооцогдож байгаа. Иргэний дайнд маршал Хафтарын арми ялбал Турк ба ҮЭН Засгийн газрын хооронд байгуулсан бүх гэрээг хүчингүй болгож, Турк нь Крит арлыг тойрсон орд газраас олборлолт хийх эрх зүйн үндэслэлгүй болж хувирах юм. Иймд Турк нь ҮЭН Засгийн газрын талд Ливийн иргэний дайнд оролцохдоо сул дорой Засгийн газрыг ялуулах гэж бус харин эсэргүүцэл үзүүлэхэд туслах замаар гал зогсооход хүргэн хэлэлцээг эхлүүлээд яваандаа эвслийн засгийн газар байгуулж, өмнө нь байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр хадгалж үлдэхийг хичээх болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 6 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 7 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 8 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 8 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 9 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 11 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 11 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 13 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 15 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 15 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 15 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр