АНУ-ын Засгийн газар нь өөрийнх газар нутаг дээрх объектуудын газар зүйн байршлыг тодорхойлох ба чиглүүлэхэд зориулагдсан хиймэл оюун ухааны программ хангамжийг экспортлохыг хориглосон тухай “Venturebeat” мэдээлсэн байна. Гэхдээ энэ хориг нь юун түрүүнд ийм программ хангамжийг Хятад руу экспортлохыг бүрэн зогсооход чиглэсэн гэж байна. Хятад нь сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаантай холбоотой технологийн салбарт үсрэнгүй хурдаар урагшилж, АНУ-ын гол өрсөлдөгч болсны дээр газар зүйн байршил тодорхойлох ба чиглүүлэх программ хангамжийг өндөр нарийвчлалтай зэвсэглэлд ашиглах боломжтой аж.
Энэ хориг нь одоохондоо зөвхөн АНУ-ын газар нутаг дээр үйлчлэх ч Америкийн Засгийн газар нь хоригийг дэлхий даяар мөрдүүлэх зорилгоор олон улсын байгууллагуудад хандаж эхэлнэ гэсэн шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна