Ливийн парламент иргэний хэргийн хүрээнд өмчийг хураах хууль баталсан байна. Энэ хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр гэмт үйл ажиллагаа эрхэлж байсан хүмүүс төдийгүй татварын албанд мэдүүлснээс илүү орлоготой хүмүүсийн өмчийг хураах боломжтой болох аж. Татварын албанд мэдүүлсэн хөрөнгө ба бодит орлогын хэмжээний зөрүү нь 100 мянгаас багагүй байх үед энэ хууль шууд үйлчилж эхэлдэг болно. Одоо Литвын Ерөнхийлөгч ГитанасНауседа гарын үсэг зурж баталгаажуулахыг үлдсэн. Хууль 2020 оны долоодугаар сараас үйлчилж эхлэх ч хамрах хүрээнд нь 2010 оны арванхоёрдугаар сарын 11-ээс хойш иргэдийн худалдан авсан бүх өмч багтах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна