Пентагон яагаад “Patriot” системээ гадаад руу зардаггүйгээ тайлбарлав

О.Шүрэнцэцэг
2020/01/16

АНУ нь Оросоос С-400 худалдан авсан болгоныг эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авдаг эсвэл авахаар сүрдүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Жишээлэхэд, Турк улс нь АНУ-аас “Patriot”агаарын довтолгооноос хамгаалах системээ худалдахыг удаа дараалан гуйж, татгалзсан хариу авсны дараа Оросоос С-400 системийг нь худалдан авсан. Гэтэл АНУ үүнд нь ихэд уурлан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон төдийгүй F-35 шинэ үеийн сөнөөгч онгоцоо нийлүүлэхээс татгалзсан. Улмаар энэ онгоцыг авахыг хүсэж байгаа бол Турк нь Оросоос худалдан авсан С-400 системийг нэг буцааж өг, үгүй бол ашиглахаа болих ёстой гэсэн шаардлага тавьсан.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын худалдан авалт ба арын хангамж хариуцсан орогч Эллен Лордоос сэтгүүлчид яагаад “Patriot” системээ холбоотон орнууддаа зардаггүй атлаа Оросоос С-400 авсан орнуудад хориг арга хэмжээ аваад байгаа талаар лавлан асуужээ. Ингэхэд Эллен Лорд нь “Цэрэг техникийн талаар хамтран ажиллахыг хүсэж байгаа түнш орнууд биднээс асар их хэмжээний техникийн өгөгдөл өгөхийг шаардаж, бас өөрийн газар нутаг дээр ихээхэн хэмжээний үйлдвэрлэл явуулахыг хүсдэг. Техникийн хувьд хамгийн сүүлийн үеийн биш Америкийн зэвсгийн хувьд ингэх боломжтой. Гэтэл бид экспортын хяналтын үндэсний горим гэх мэт зүйлсээр хязгаарлагдсан байдаг. Иймд манай үндэсний хууль дүрэм хориглож байдаг тул тэр бүр тийм хэрэгцээг нь хангах боломжгүй байдаг” гэжээ. Өөрөөр хэлбэл Patriot” нь АНУ-ын хувьд үнэ цэнтэй, хамгийн орчин үеийн технологиор хийсэн зэвсэглэл тул тийм зэвсгээ хэр баргийн улсад худалдах болон үйлдвэрлэх технологийг нь дамжуулах боломжгүй байдаг гэжээ.

Мөн С-400 ба F-35 сөнөөгчийн тухайд тэрээр “АНУ нь гадаадын аль нэг түнш улсад нь Оросын С-400 систем ба Америкийн тав дах үеийн F-35 сөнөөгч онгоц хамт байх нөхцөл байдал үүсгэх бодолгүй байгаа. F-35 нь мөн чанартаа бусад сөнөөгч онгоц ба газар дээр систем гээд АНУ-ын бусад зэвсэглэлтэй “ярилцдаг” нисдэг компьютер юм. Харин С-400 бол энэ тухай мэдээлэл цуглуулдаг систем. Манай хамгийн үнэ цэнтэй зэвсэглэлийн талаар тогтмол мэдээлэл цуглуулж байхыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй” гэсэн байна.

Сүүлд ирж байгаа мэдээгээр Иран нь Ирак дах АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харван довтолсны дараа тус улсын парламент нь Оросоос С-400 систем худалдан авах хүсэл гарган хэлэлцээ хийхээр болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 8 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 9 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 10 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 10 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 11 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 12 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 13 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 15 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 17 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 17 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 17 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 17 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр