''Элэг бүтэн Монгол''-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-II

Вируст гепатит өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жил бүр дэлхий дахинд 1.45 сая хүн нас бардаг. Энэ өвчин монголчуудыг ч тойролгүй дайрч, дэлхийн бусад орны нэгэн адил аюулын харанга дэлдэх болсон. 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсад гепатитын В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа гэсэн тоо бий. Иймээс улс, үндэстнээрээ В, С вирусийг илрүүлэхийн төлөө хөдөлж, энэ өвчнийг хяналтдаа авч, эмчлэх болсон нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 он. Ийн улсынхаа хэмжээнд бодлого боловсруулж, ажиллаж буй орон дэлхийн хаана ч үгүй аж. Иймээс ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг ДЭМБ байгууллага сайшаан хүлээн авч, дотоодын төдийгүй олон улсын эмч, мэргэжилтнүүдээс эхлээд энгийн иргэд, ээж, аав, хамаатан саднаа энэ өвчнөөс болж алдсан хүмүүс алга ташин, баярласан. 

28 ЛАБОРАТОРИЙН 13 НЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ

Харамсалтай нь энэ вирусийг тоолох зөвшөө­рөлтэй 28 лабораторид  ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс өнгөрсөн долдугаар сард шалгалт хийхэд 13 нь тэнцээгүй байгаа юм. 

В, С вирусийн шинжилгээгээр монголчуудад хамгийн танил “Хаппи веритас” төв хүртэл энэ шалгалтад хариу өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори, UB нэгдсэн лаборатори шалгалтад тэнцээгүй байв. Мөн тэнцээгүй лабораториудын дотор улсын эмнэлгийн нэр ч байв. Орон нутагт ийм төрлийн шинжилгээ хийх эрхтэй цөөхөн эмнэлгийн нэг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори “Вирусийг тоолохгүй байгаа” гэж мэдэгджээ. Эдгээр лабораторид тусгай зөвшөөрөл олгож, энэ төрлийн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах эрх олгосон газар нь ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар. Гэтэл нэг ч удаа ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй эмнэлгийн байгууллага яаж яваад тусгай зөвшөөрөл авчихсан нь сонин. Тэр байтугай зарим лаборатори иргэдээс авсан шинжилгээгээ нөгөөдөө дамжуулсан хэрэг ч гарчээ.  “Бид чадна” гэж иргэдээс шинжилгээ авч, түүнийгээ өөрсдөөсөө арай дөнгүүр нэгэн рүүгээ явуулсан байгаа юм. Хэрэв шинжилгээний хариу үнэн, зөв гарч байвал тэд бие биедээ дамжуулах нь дүүрч. Гэтэл өнөөх дамжуулсан лабораторийн хариу нь ч буруу байжээ. 
Энэ мэт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдаж, В,С вирусээ тоолуулсан иргэдийн хэдийнх нь хариу үнэн, хэд нь буруу гэдгийг мэдэх арга алга. Эх сурвалжийн мэдээлснээр 90 мянган хүний хариу худлаа гарсан байх магадлалтай гэсэн. Хамгийн гол нь иргэд итгэж, найдаж байсан эмнэлэгтээ, эмчдээ хууртжээ. Гэсэн ч тэд өнөөг хүртэл хууртаж байгаагаа мэдээгүй явна. Шалгалтад тэнцээгүй лабораториудад хариуцлага тооцохдоо холбогдох байгууллагынхан зөвхөн вирус тоолох шинжилгээ хийх эрхийг нь цуцалсан байна. Үнэндээ, тэдний бусад шинжилгээний хариу нь ч үнэн, зөв гарч байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Иймээс энэ лабораториудыг эрүүл мэндийн салбарт дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах ёстой. Гэтэл өнөөх хэд маань эрүүл мэндийн салбарыг доромжилж, “Бид тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ. Дахиад зөвшөөрөл өгөөч” хэмээн таваргаж яваа сурагтай. Бид эмнэлэг, эмчид найдаж шинжилгээ өгдөг. Эмнэлэг, лаборатори нь хувийнх байх тусмаа төлбөр өндөр, үүнийгээ дагаад чанар, үйлчилгээ нь ч сайн гэдэгт итгэдэг. Гэтэл В, С вирусийг тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 13 нь шалгалтад тэнцээгүй, нэг нь хариу өгөхөөс татгалзсан, мөн нэг нь шинжилгээ хийхгүй байгаа гэсэн нь лабораториудын тал нь шаардлага хангахгүй байгаа нь, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үнэн дүр төрхийг илчилж байна.

ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЭРХГҮЙ ЛАБОРАТОРИУД ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

Өвчтөний шинжилгээний хариу үнэн, зөв, бодитой гарах ёстой. Энэ хууль дүрэм эрүүл мэндийн салбарт ягштал мөрдөгдөх ёстой. Учир нь үүний цаана хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдрал, амь нас яригддаг. Гэтэл энэ шалгалтад тэнцээгүй лабораториуд ийм төрлийн шинжилгээ хийдгээ өдөр, шөнөгүй рекламддаг. Телевизээр реклам явуулах хэр баргийн эмнэлгийн байгууллагад хүндрэлтэй. Зарим нь бүр одоо ч гэсэн “Эрүүл мэндийн даатгалаас лабораториудтай хийсэн гэрээгээ цуцалсан. Иймээс төлбөрөө төлж, шинжилгээ хийлгэ” хэмээн иргэдийг залилж байна. 
 Энэ 13 лабораторитой адил үйл ажиллагаа явуулдаг лабораторийн эмч “Бидний орлого хийсэн шинжилгээндээ таардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд их хэмжээний зээл авсан болохоор тэрнээсээ хэтэрдэггүй. Тиймээс бид сурталчилгаанд хөрөнгө гаргаж чаддаггүй. Реклам явуулснаар тэд ашиг олдог. Гэхдээ иргэд хохироод үлддэг” гэсэн юм. Шаардлага хангаагүй лабораториуд олон улсад хүлээн зөвшөөрдөггүй аппарат ашиглаж, 10 мянган төгрөг ч хүрэхгүй оношлуураар шинжилгээ хийж, даатгалаас 120 мянган төгрөг авахын төлөө эмчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн нь энэ. Мөн зарим нь лабораторийн мэргэжилтэнгүй байсан гэдгийг бид өмнөх дугаартаа бичсэн. Уг нь энэ салбарт ажиллахын тулд хүний их эмчээр төгсөж, дараа нь 1.5 жил тусгай лабораторийн сургалтад сууж, жил бүр мэргэжил дээшлүүлэх ёстой.

ЭРҮҮЛ ХҮНИЙГ В, С ВИРУСТЭЙ БОЛГОЖЭЭ

ДЭМБ-аас дээрх 28 лабораторид хөндлөнгийн хяналт хийжээ. Тодруулбал, юу нь тодорхойгүй таван сорьцыг лабораториудад илгээсэн байна. Ингэхдээ лабораториудыг нөгөөгөөс нь ялгах, нэрийг нь нууцлахын тулд кодолжээ. Энэ хариугаа лабораториуд тодорхой хугацааны дотор буцааж илгээх ёстой. Гэтэл хариугаа илгээсэн лабораториудын 70 гаруй хувийнх нь хариу буруу байжээ. Бүр зарим лаборатори эрүүл хүний сорьцыг В, С вирустэй болгон тоолсон байв. 

НЭГ ХҮНИЙ ХОЁР ӨӨР ХАРИУ

Шинжилгээний хариу зөрсөн нэг жишээг дурдая. Нэгэн эмэгтэй жирэмсний хяналтад орохын тулд В, С вирус тоолох зөвшөөрөлтэй хувийн лабораторид шинжилгээ өгчээ. Хариу нь 4.21 буюу С вирустэй гэж гарсан байна. Хэд хоногийн дараа өөр лабораторид шинжилгээ өгөхөд эрүүл гарчээ. Бүсгүй эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг байсан тул жил болгон урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг. Тухай бүрт эрүүл гэж гардаг байж. Ингээд эргэлзсэн бүсгүй ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд эхний хариутай таарч, вирустэй болох нь тогтоогджээ.  Энэ бол нэг л жишээ. Үүний цаана мянга мянган хүн вирусээ тоолуулж, гарсан хариу нь худлаа байх магадлалтай байгаа юм. 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЮУ ХИЙНЭ ВЭ

Лабораторид хийж байгаа шинжилгээний хариу үнэн, зөв эсэхийг энгийн хүн хараад мэдэх боломжгүй. Иймээс үүнд мэргэжлийн байгууллага хяналт тавих ёстой. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байхад энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй цорын ганц газар нь гэнэ. Гэтэл нөхцөл байдал ийм хэмжээнд хүрчихээд байхад тэд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ.  Энэ бол тэд ажлаа хийхгүй байгаагийн илрэл. Хэрэв тэд ажлаа хийж байсан бол эдгээр лабораториуд үйл ажиллагаа явуулж, иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироохгүй байх байлаа. Лабораториудын хариуцлагагүй байдлаас болж, хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл (30)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 25  [ 202.131.234.194 ]
33

tegeed yag haana yag unen hariu uguh bol geed heseed yavahiimuu haasha um ali ni hamgiin unen zuv shinjilgeenii hariu garch bna teriigee heleech\n

2020 оны 01 сарын 24  [ 103.140.11.48 ]
зочин

хэдэн жилийн өмнө юм л даа. манай хөршийн хүү охин хоёр УБ-т нэг эмнэлэгт элэгний вирусын шинжилгээ өгчээ. хоёулаа в, с вирус тээгч болж, маш их шаналж, аав,ээждээ хэлээгүй явсаар нэг өдөр хэлжээ.. гэтэл аав, ээж нь бид хоёрын удамд элэг өвдсөн тийм тохиол байхгүй. Тиймээс бид итгэхгүй байна. дахиж шинжилгээ өг гэж зөвлөжээ. тэгээд тэд өөр нэг газар шинжилгээ өгөөд эрүүл гарснаар , тэд сэтгэл өөдрөг болж, дахин амьдралд төрсөн тухай би мэвнэ.

2020 оны 01 сарын 24  [ 124.158.110.101 ]
зочин

Лабораторийн нэгдсэн сүлжээ гээч газар /Оном сангийн нөхөд/ ЭМЯ-тай хамтарсан шалгалт хийсэн ч гэх шиг. Тэр нөхөрт шалгалт хийх эрх байдаг юм байх даа. Ер нь бол өөрсдөө В, С вирусийн урвалж бодис оруулж ирчихээд тэрийгээ шахаж чадахгүй болохоор бусад лабораториудын нэр хүндийг унагах замаар мөнгө олох санаа.

2020 оны 01 сарын 22  [ 103.57.95.166 ]
иргэн

наранбаатарыг ѳѳрийг эв шалга

2020 оны 01 сарын 22  [ 64.119.26.101 ]
zochin

hudlaa gj bnelee eruul mendiin said ni yrisan

Зочин(59.153.112.192)
2020 оны 01 сарын 25

Төр засаг хариуцлаггүй бна Болох зүйл алгаа

о(64.119.24.10)
2020 оны 01 сарын 22

тэр сайд ч дээ... хаана юу хийж яваагаа мэддэг ч юм уу дөө

2020 оны 01 сарын 22  [ 202.126.88.187 ]
Aa

Ёстой хэлэх муу үг олдохгүй юм хүн сүгнүүдийг акадах юмсан

2020 оны 01 сарын 22  [ 202.131.227.51 ]
Alimaa

Happy veritas shal hudlaa shinjilgee hiideg um bna lee. IT bur hudlaa. Harin nerd garaagui jijig shine laboratoriud l zuv shudraga ajiilag baih vii dee!!!!

2020 оны 01 сарын 22  [ 66.181.190.248 ]
Иргэн

Хүний сайхан сэтгэл рүү ус бүү хийцгээ !!! ”Оном Сан”гийнханд зүгээр л таларх ! Эмчилгээ хийлгэж, вирусээс эдгэрсэн хүмүүс нэгдэж хамгаалах хэрэгтэй !!!

иргэн(103.57.95.166)
2020 оны 01 сарын 22

гадна дотны мѳнгийгмугаагаад идээд цадахгүй байгаа шантачин физикч . д вирус туршиж байгаа. Энэ ганцаараа үнэнч бусад бүх хүн луйварчин байх уу.

2020 оны 01 сарын 22  [ 66.181.190.248 ]
Иргэн

С вирусийг эмчлэхгүй бол шууд хатуурал, тэгээд хавдар - ҮХЭЛ ! Манайд бараг хагас сая хүн вирусийн халдвартай ! Ийм аймшигт асуудлыг ший\nдвэрлэх гэж санаачлага гарган ажиллаж байгаа хүмүүс , түүнийг нь дэмжээд хөтөлбөр гаргаад санхүүжүүлсэн засгийн газарт талархаж байна.\nЕр нь эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт, санхүүжүүлэлт хийгдсээр байгааг маш бага ярьж таниулах юм. Бөөрний диализ гэхэд л 100 хувь төр дааж байгаа ! Маш өндөр бөгөөд олон хүн хамарсан зардал ш дээ, хүмүүс минь.

2020 оны 01 сарын 22  [ 66.181.190.248 ]
Иргэн

Хажуудаа байгаа гэгээн цагаан юмыг, ядаж ийм буянтай сайхан, үр дүн нь шууд гарч байгаа үйлсэд баярлаж, талархаж сураач дээ !!!\nС вирусийн эмчилгээ чинь гаднын улс оронд хэдэн арван мянган доллараар хийгддэг. Тэр үнээр нь бол энд хэрэгжих боломжгүй байсан эмчилгээ ш дээ, олон түмэн минь ! Манайд ”ОНОМ САН”-гийнхны буянтай үйлсийн ач тусаар бараг үнэгүй нийлүүлж, хийгдэж байна. ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ !!!

2020 оны 01 сарын 22  [ 66.181.190.248 ]
Иргэн

”ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” буюу ”ОНОМ САН”-гаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг үнэхээр маш их дэмжиж , талархаж явдаг хүмүүсийн нэг. ”Оном сан”-гийнханд аюулт өвчнөөс эдгэрсэн олон хүмүүсийн өмнөөс гүн талархал илэрхийлье !\nДэлхийн ихэнх орнуудад С вирусийн эмчилгээний асуудал эмийн үнэ асар өндөр байдгаас хамаарч манайд нэвтрүүлсэн орчин үеийн эм эмчилгээ бүтэхгүй мөрөөдөл байдаг юм билээ.\n Бурхны хишиг гэмээр эм эмчилгээ оношилгооны хөнгөлөлт буюу харьцуулж хэлэхэд, бараг үнэ төлбөргүй манайд нэвтрүүлсэн эм эмчилгээг гадаадын иргэд, эмч нар маш их гайхан биширдэг юм шүү ! \n

2020 оны 01 сарын 22  [ 64.119.25.178 ]
ир

хапивиратаас ёстой мөнгө олон жил угаасан хогийн эмнэлэг

2020 оны 01 сарын 22  [ 202.21.108.189 ]
нямаа

Монголд ямар нэг юманд чин сэтгэлээсээ ханддаг цаг 90 оноос хойш өнгөрөөд эрх мэдэл албан тушаалаа ашиглан мөнгө олж хөрөнгөжих болсон. бидний аав, ээж л чин сэтгэлээсээ төрийн ажлыг хийж чөмгөө дундартал ажилаад одоо хамгийн бага тэтгэвэр бараг л доод тэтгэврээр амьдарч байхад төрд шургалсан луйварчид хэдэн тэрбумын хөрөнгөтэй 5 настай хүүхдийнхээ нэр дээр хүртэл тэрбум төгрөгийн хадгаламжтай байна.

2020 оны 01 сарын 22  [ 122.201.24.92 ]
мгл

халдвартад шинжилгээ огоход с вирустай гээд тэр аптекаас тиим эм ав гэж явуулсан,500 мянга зарсан!унэгуй оношлогоо хиигдэж эхлэхэд хоер оор газарт шинжлуулэхэд ямарч вирусгуй гэж гарсан хэнд итгэх вэ?????

2020 оны 01 сарын 22  [ 104.238.47.22 ]
хөөрхий хөөрхий

бүх юм цаанаасаа програмтай хүмүүс минь. Нүдээ нээцгээ. том төсөл шүү дээ, гадны том эмийн концернүүдээс мөнгө аваад ацандаа шургуулчихсан, худлаа гадаад дотоод явж галуу шувууны мах идсэнээр түрий барьсан нэг муу яармагийн бандийн гэр бүл шүү дээ. Ойлгохгүй явсаар байгаад бүгд одоо л харж байна. Хүмүүс хэлээд л байсан шүү дээ, мэргэжилтнүүд байн байн... сайн бодоочээ, яагаад гэнэт ийм том ажил учир зүггүй хурдтай хийгдээд эхлэвээ гээд. Эмнэлгийн мэргэжилтнүүд сануулаад л байсан биз дээ? аягүй бол манай Наранбаатар өөрөө цаад эмийн байгууллагадаа хүртэл худлаа хариу өгсөн, гадныхан уурлана даа

2020 оны 01 сарын 22  [ 66.181.161.50 ]
Sambuu

Ямар нэгэн зүйл болоход МХГ-г бүү дурс. Тийм газар Монголд огт байдаггүй юм шүү дээр.

Иргэн(66.181.188.156)
2020 оны 01 сарын 22

Хүүхнүүдэд БЗХӨ бна гэж худал онош тавиад өндөр үнэтэй эм шахдаг хүмүүс байдаг.

яг даа(104.238.47.22)
2020 оны 01 сарын 22

хаха нээрээ тийм дээ, МХГ гэж зүгээр нэг хэдэн нийгмийн шааарнууд, яаж яамаад хөдөөнөөс орж ирээд яаж яваад сургууль дүүргэсэн юм гэмээр хүмүүсийн цуглуулга, шимэгч хувалзнууд

2020 оны 01 сарын 22  [ 139.5.219.163 ]
Зочин

Энэ бол үнэн шүү.Би Оношмед лабораторит шинжилгээ өгтөл С вирустэй гараад дахиад Меданалитик лабораторит өгтөл байхгүй гарсан.Би лондонд урьд нь 2 удаа вирусны шинжилгээ өгсөн халдвар авах боломжгүй.Би хариу чинь зөв үү?гэж Оношмед лабораториос дахин дахин лавлахад зөв гээд байсан.Тэр үед жирэмсэний эхний шинжилгээ байсан сүүлийх нь шинжилгээг өөр лабораторид бүх учираа хэлж өгч байж итгэсэн.Харин Мобио лаборатори нэлээн дээр байгуулагдсан сайн лаборатори байсан тоног төхөөрөмж нь хуучирсан юм байх даа тэнцээгүй байх юм.Тэднийд өгсөн шинжилгээ (вирусны биш)солонгост яг д таарч байсан

2020 оны 01 сарын 22  [ 203.91.115.47 ]
ТУЯА

ЭЭД БАС НЭГ ЮМ ХЭЛЖХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ ЭЭ ОНЫ ӨМНА С-ИЙН ЭМ АВСАН УУЖ ЭХДЭЭГҮЙ БАЙТАЛ ХУГАЦАА НЬ ДУУСЧ БАЙГАА ЭМ БАЙЖ МИНИЙ ХАРИУЦЛАГГАГҮЙ НЬ ТЭР ОЧООД ХЭЛТЭЛ ЭМЧИД ЗАГНУУЛААД ГАРСАН ОНЫ ДАРАА ШИНЭ ЭМ ИРЭХЭЭР МӨНГӨӨРӨӨ АВЧ УУ ГЭСЭЭ ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ СБД 2 ЭМНЭЛЭГ

2020 оны 01 сарын 22  [ 66.181.161.87 ]
zochin

araichde ter UB laboratori idner hvrtel ichihgv odooch gsn shinjilge awj bgashde hudla heldim bol boliichee

2020 оны 01 сарын 22  [ 202.21.110.166 ]
123

Энэ салбарын сайдыг яах вээээ. Дахиад 5 сар хүлээж солино гэж хугацаа алдмааргүй байнааааа

2020 оны 01 сарын 22  [ 202.126.89.17 ]
Зочин

Үнэгүй эмчилгээ,шинжилгээ,үнэгүй эм олголт,үнэгүй амралт,хөнгөлөлттэй ахмадын амралт,үнэгүй бүтэн биeийн оношилгоо,хүүхдийн шүдний үнэгүй эмчилгээ,ахмадын үнэгүй хиймэл шүд,протeз ортофeдийн үйлчилгээ,бүүр сүүлдээ үнэгүй фитнeс .энэ бүхний ард талд НДамтгал,хөдөлмөр эрхлэлтийн мөнгө угаалт буюу,эрх барьж байгаа намын дарга нар,тэдний гэр бүлийн хүмүүсийн мөнгө угаалт байдаг.тэд энэ үзүүлсэн үйлчилгээнийхээ үнийг хэд нугалж авдаг.ямар ч үйлчлэгч хүлээж зовохгүй.санхүүжилт нь дор нь бөөнөөрөө орж ирдэг маш том сүлжээ.

2020 оны 01 сарын 22  [ 103.26.193.217 ]
л

Бүх юм хяналтгүй эмх замбараагүй хэлэх муу үг олдохгүй нээ

2020 оны 01 сарын 22  [ 66.181.184.14 ]
Зочин

Энэ арай хэтэрч бна. ЭМЯ хяналт алга. Хулхи лабораториудын эрхийг Бүгдийг цуцлах хэрэгтэй. Энэ олон хүний эрүүл мэндээр тоглоно гэж юу байхав дээ. Цуврал сурвалжлага хийж ТВ-ээр мэдээлж олонд үнэнийг мэдүүлэх нь зөв. Цаашид давраахгүйн тулд

2020 оны 01 сарын 22  [ 66.181.185.10 ]
Рол

Угаасаа энэ аян гэдэг чинь Сарангэрэл авгайн менге угаах арга шдэ. Лаборторуудад элэгний вирусын шинжилгээ хийх эрхийг овоо олон саяар зарсан. Одоо тэр эрvvл шvд аян нь баахан хvvхдэд вирус тараасан. Негее улаантариа аян нь бас беен хvнийг худлаа оношилсон юм байгаа. ТМС-н сэтгvvлч ЭМ-н сайд хийхээр аргагvй шдэ. Дээрээс нь хулгайч авгай.

2020 оны 01 сарын 22  [ 103.57.95.35 ]
Рн

Ээ новш гэж.

Top