Хятадын хамгийн том олон нийтийн сүлжээ “WeChat” нь коронавирусын талаарх хуурамч мэдээ түгээхтэй тэмцэхээр шийдсэн байна. “WeChat”-ын мэгэжилтнүүд коронвирусын талаарх мэдээллийг байнга хянаж, үндэслэлгүй хуурамч мэдээллийг илрүүлж байхаар болжээ. Улмаар хуурамч мэдээллийг устгаж, удаа дараалан хуурамч мэдээлэл нийтэлсэн хэрэглэгчийн бүртгэлийн эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авч байхаар болсноо мэдэгджээ.
Ийм зөрчил гаргасан хүмүүсийг БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 291 дүгээр зүйлийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл интернэтээр өвчний талаарх хуурамч мэдээлэл тарааж олон нийтийн амгалан тайвныг алдагдуулсан хэргээр 3-аас 7 жил хүртэл хорих ялаар шийтгэхийг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна