Халдвар газар авахыг дагаад улс орнууд иргэдээ яаралтай татаж байна


Дэлхийн улс орнууд халдварын голомтоос иргэдээ яаралтай татах арга хэмжээгээ идэвхжүүлж байна. Халдвар авсан хүний тоо өдөр болгон мянгаар нэмэгдэж байгаа тохиолдолд төр засаг нь иргэддээ ингэж анхаарал тавихаас өөр яалтай.

 

Жишээлэхэд, АНУ нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ухань хотоос 240 иргэнээ зөөсөн. Япон өнөөдөр орой шууд нислэг зохион байгуулж нутаг буцах хүсэлтэйгээ 200 орчим иргэнээ авчрах гэж байна. Австралийн Ерөнхий сайд Хятадын удирдлагуудтай холбоо бариад 600 гаруй иргэдээ буцаан татах талаар тохиролцсон тухайгаа мэдээлсэн байна. Энэтхэгийг Засгийн газар Ухань хотын Анагаахын сургуульд сурч байсан 56 оюутнаа хорио цээрийн бүсээс гаргах талаар хэлэлцээ явуулж байгаа гэж байна. Өмнөл Солонгос нь Ухан хотоос 700 орчим иргэнээ татахаар дөрвөн онгоцоор шууд нислэг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн. Францын улс энэ долоо хоногт багтаад Уханьд байсан 800 орчим иргэдээ онгоцоор нутаг руу нь буцаан татахаар болсон тухай Эрүүл мэндийнх нь сайд мэдэгдсэн.

 

Нэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын ГХЯ дээр гадаадын дипломатуудад зориулж мэдээлэл өгсөн. Энэ үеэр Хятадын тал нь гадаадын иргэд шилжилт хөдөлгөөн хийлгүйгээр одоо байгаа газартаа байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч тухайн улсын Засгийн газраас нь тууштай хүсэлт гаргасан тохиолдолд улсынх нь иргэдийг вирусийн тархалт гарсан нутгаас зөөвөрлөх асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн гэсэн тайлбарыг өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 11 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 13 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 14 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 15 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 16 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 17 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 19 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 20 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 21 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр