Казахстаны Засгийн газрын дэргэдэх яамд хоорондын комисс нь коронавирусийн халдварыг тархахаас сэргийлэн урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахаар шийдсэн тухай “Tengrinews.kz” сайт мэдээлжээ.
Ингэснээр нэгдүгээр сарын 29-өөс эхлэн Казахстан ба БНХАУ хоорондын автобусны тээврийг түр зогсоож байна.
Хоёрдугаар сарын 1-ээс Казахстан ба БНХАУ хоорондын зорчигч тээврийн бүх гал тэргийг түр зогсооно.
Хоёрдугаар сарын 3-аас эхлэн Казахстан ба БНХАУ хоорондын агаарын харилцааг түр хугацаагаар зогсооно.
Мөн БНХАУ-ын иргэдэд виз олгох ажлыг түр хугацаагаар зогсоожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна