Хятадын Ухань хотоос гаргаж авсан Японы хоёр дах бүлэг иргэд бүхий онгоц Токио хотын нисэх буудалд газардсан тухай “Kyodo” агентлаг мэдээлж байна. Энэ бол иргэдээ Ухань хотоос зөөсөн хоёр дах онгоц бөгөөд энэ удаад 210 иргэнээ хөл хориотой бүсээс гаргажээ.
Эхний бүлэг хүмүүсийг нэгдүгээр сарын 29-нд Ухань хотоос онгоцоор зөөж Токио хүргээд байсан юм. Ухань хотоос нутаг буцах хүсэлтэй Японы 600 гаруй иргэн байгаа юм. Иймд ахин нэг нислэг үйлдэх бололтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна